BizPro танилцуулга Үзүүлэн
01 Кодоор биш. Процессоор бизнесээ бүтээ.

BizPro

Бизнес үйлдлийн систем.

Уян хатан өгөгдөл.

Процессд суурилсан.

AI Дэмжлэг

Аюулгүй байдал

BPMN 2.0 Engine · Dynamic Data · AI Agents · Skills · Integration
Таны бизнесийн процесс — Таны бизнесийн философи.
01

Уян хатан өгөгдөлийн бүтэц

Юуг бүртгэхээ өөрөө тодорхойлно

02

BPMN процесс

Ажил хэрхэн явахыг зурна

03

Хүн ба AI

Хэн шийдэх, юуг AI хурдасгах

04

Ажиллаж буй систем

Вэб, гар утас, интеграц

Нэг платформ. Олон төрлийн бизнес.

Бизнесээ бэлэн программын хүрээнд багтаах шаардлагагүй. БизПро дээр бизнестээ тохирсон системээ угсар. Бизнесийн процесс өөрчлөгдөхөд диаграмаа дахин зурхад болно, хуучин нь өөрчлөгдвөл систем дагаад өөрчлөгдөнө. Таны бизнес өсөн дэвжихэд түүний өөрчлөлттэй хамт хөгждөг платформ юм.

Динамик өгөгдөл BPMN 2.0 · ISO/IEC 19510 Модуль Маркетплэйс Вэб + Мобайл Мөрдөгддөг Хүн + AI

Яагаад хамтдаа вэ. Уян хатан өгөгдөл дангаараа байвал бүтэц нь замбараагүй болж болно. Процессын хөдөлгүүр дангаараа байвал удирдах өгөгдөл, ажиллах орчин дутна. Харин BizPro эдгээрийг нэгтгэснээр компани процессоо тасралтгүй сайжруулж, ERP, санхүү, төхөөрөмж зэрэг дотоод системүүдээ нэг урсгалд холбон, цаашлаад маркетплэйсээр түншүүдтэйгээ холбогдон тэлэх боломжтой.

02 Хөдөлгүүр

Диаграм бол зураг биш. Өөрөө процесс.

Үйл ажиллагаандаа зориулан зурсан процесс, бодитоор явагдаж буй процесс хоёр ихэвчлэн өөр байдаг. BizPro-д энэ хоёр нэг зүйл.

Бизнесийн логикийг хэдэн мянган мөр кодоор нуухын оронд BPMN 2.0 процессоор дүрслэнэ.

Хэн хийх, ямар нөхцөлөөр дараагийн алхам руу орох, ямар систем дуудах, ямар мэдээлэл үүсгэхийг процесс өөрөө удирдана. Зурсан диаграмын ард өөр хэрэгжүүлэлт байхгүй — хөдөлгүүр яг түүгээр ажиллана.

Процессоо хараад ойлгоно. Өөрчилбөл юу өөрчлөгдөхийг бас харна.

BizPro дээрх ажлын урсгалын дизайнер, батлах алхмууд бүхий жинхэнэ процесс
Бодит жишээ. Сайтын ажил эхлэх процесс — батлах алхмууд, салаа нөхцөл, систем рүү хандах дуудлагууд. Хөдөлгүүр яг энэ диаграмыг гүйцэтгэдэг.
BPMN 2.0 ЗурагАжиллагаа
AI даалгавар Захиалгын процесс үүсгэ, төлбөр нь QPay байна.
Эхлэл Захиалга QPay Төлөгдсөн үү? тийм үгүй Захиалга хүлээн авсан Цуцлагдсан

Нэг өгүүлбэр ажилладаг процесс болно. Даалгаврыг бичихэд эдитор диаграмыг зурна, хөдөлгүүр ажиллуулна. Төлбөр төлөгдсөн захиалга баруун талын жагсаалтад орж ирнэ.

Олон улсын стандарт

ISO/IEC 19510. Дотоод хэл биш учраас зурсныг чинь хэн ч, AI ч уншина.

Нэг зур, Дахин ажиллуул

Диаграмын ард өөр хэрэгжүүлэлт байхгүй. Тиймээс зөрөх боломжгүй.

Хүн, систем, хугацаа

Алхам нь хүний даалгавар, систем рүү дуудлага, таймер, эсвэл салаа байж болно.

Алхам бүр мөр үлдээнэ

Хэнд оногдсон, хэн хийсэн, хэзээ — явцын дунд бүртгэгдэнэ.

Байгууллага хооронд

Нийлүүлэгчийн хийх алхам ч мөн ижил процессын хэсэг байна.

Ажиллаж байхад нь өөрчилнө

Процесс хувилбартай. Хуучнаар эхэлсэн ажил хуучин дүрмээрээ дуусна.

BPMN 2.0 Стандартын тухай. BizPro дээр бизнес процессыг BPMN 2.0 стандартаар загварчилж, түүнийг BizPro Engine бодитоор ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл диаграм нь зөвхөн зураг биш — даалгавар үүсгэх, нөхцөл шалгах, зөвшөөрөл авах, системүүдтэй холбогдох зэрэг процессын алхмуудыг хөдөлгүүр гүйцэтгэнэ. BPMN 2.0 нь ISO/IEC 19510 стандартаар тодорхойлогдсон бизнес процессын тэмдэглэгээ юм. Энэ стандарт нь BPMN-ийн загвар, тэмдэглэгээ

03 Динамик өгөгдөл

Өгөгдлийн бүтэц бизнесээ дагаж өөрчлөгдөнө.

Бизнесийн хамгийн их өөрчлөгддөг хэсэг нь ихэвчлэн хамгийн хэцүү өөрчлөгддөг хэсэг байдаг.

Уламжлалт системд шинэ талбар нэмэхэд хүснэгт, миграц, модель, API, маягт — олон хэсэг зэрэг өөрчлөгдөх тохиолдол элбэг. BizPro дээр бизнесийн өгөгдлийн бүтцийг DynamicData тодорхойлолтоор зарлана.

Өглөө Захиалга
Үдээс хойш Захиалга + Хүргэлтийн төрөл + GPS байршил

Системийг бүхэлд нь дахин бичих шаардлагагүй.

Үйлчилгээний хүсэлт
Үйлчилгээний хүсэлт
Хүсэлт гаргагч
Обьект
Ач холбогдол
Тайлбар
Баталгаат хугацаа
+ Талбар нэмэх
Үйлчилгээний хүсэлтүүд
Хүсэлт гаргагч Обьект Ач холбогдол Баталгаат хугацаа

Талбар нэмэхэд бүх газар орно. Маягт, жагсаалт, шүүлтүүр, мобайл дэлгэц, тайлан бүгд нэг тодорхойлолтыг уншдаг тул шинэ талбарыг таван газар давтаж нэмэх шаардлагагүй.

Давуу тал
  • Шинэ талбар, шинэ бүтцийг хурдан нэмнэ.
  • Нэг өгөгдлийн хөдөлгүүрийг олон төрлийн модуль ашиглана.
  • Маягт, API, процесс, хайлт нэг тодорхойлолтыг уншина.
  • Бизнес өөрчлөгдөхөд систем дагаж өөрчлөгдөнө.
Анхаарах зүйл
  • Маш их өгөгдөл дээр индексээ зөв тавих шаардлагатай.
  • Нарийн шинжилгээ, тайлан дээр асуулгын загвар чухал.
  • Төрөл, шалгалт, хандах эрхийг тодорхойлолтын түвшинд сайн удирдана.
  • Бүх зүйл JSON байх ёстой гэсэн үг биш — шаардлагатай хэсэгт уламжлалт хүснэгт ашиглаж болно.

Маягт зурна

Талбар, дүрэм, шалгалтыг сонгоно. Нэг тодорхойлолтоос вэб, мобайл хоёуланд зурагдана.

Талбар нэмнэ

Миграц, зогсолт шаардлагагүй. Хуучин бүртгэлүүд байснаараа үлдэнэ.

Байгууллага бүр өөрийнхөөрөө

Нийтлэг тодорхойлолтыг нэг байгууллага өөртөө тохируулж өргөтгөж болно.

Шууд ашиглагдана

Шинэ талбар жагсаалт, шүүлтүүр, хайлт, процесс, тайланд шууд гарч ирнэ.

Гэхдээ эмх цэгцтэй

Төрөл, заавал бөглөх дүрэм үйлчилнэ. Өгөгдөл тайлагнахад тэнцсэн хэвээр.

Өсөхөд бэлэн

Их хэмжээний болж өсвөл дэлгэц, процессоо өөрчлөхгүйгээр тусгай хадгалалт руу шилжүүлнэ.

04 AI

AI Integration.

AI хурдан бүтээнэ. Харин хамгийн хэцүү нь — зөв бүтээсэн эсэхийг хүн шалгах.

Ижил ажлыг хоёр өөр аргаар AI-д даалгаж болно. Ялгаа нь AI-д юу өгөх ёстойд байна.

Уламжлалт арга Код төвтэй систем
Даалгавар Байгаа код Бизнес логик Өгөгдлийн модель Хүснэгтийн тодорхойлолт Миграц API UI код
= Том context
Байгаа код + өөрчлөлтийн даалгавар → AI → шинэ код

Кодын хэмжээ өсөх тусам AI-д өгөх context томорно. Хариу буруу бол энэ цикл дахин давтагдана.

  • илүү олон token
  • илүү их шалгалт
  • өөрчлөлтийн эрсдэл
  • гарсан үр дүнг хүн шалгахад хэцүү
Кодын оронд процесс. BizPro

BizPro дээр AI бүх системийн эх кодыг дахин ойлгохын оронд шаардлагатай үед илүү жижиг, бүтэцтэй зүйлтэй ажиллаж чадна.

BPMN процесс DynamicData тодорхойлолт Маягт Дүрэм Skills Agent-ийн заавар
Уламжлалт Бизнесийн шаардлага → AI → олон application code
BizPro Бизнесийн шаардлага → AI → BPMN XML + тохиргоо
Том кодын санг AI руу дахин дахин өгөхийн оронд процесс болон тодорхойлолтоо өгнө.

Үүний үр дүнд token хэрэглээ болон хөгжүүлэлтийн context мэдэгдэхүйц багасах боломжтой. Энэ нь архитектураас гарах боломж — бид хэмжигдээгүй хувь хэлэхгүй.

Table migration бичүүлэх шаардлага багасна.

Уламжлалт — AI-гаар үүсгүүлэх зүйл
  • Хүснэгтийн тодорхойлолт
  • Entity модель
  • Миграц
  • Repository, API
  • Маягтын өөрчлөлт
BizPro — ихэнх dynamic resource дээр
Resource Definition
{
    fields...
}

AI бага код үүсгэнэ. Шалгах зүйл ч багасна.

AI заавал хэрэггүй.

BizPro-ийн гол давуу тал AI биш. AI нь ажлыг хурдлуулна. Гэхдээ хүн өөрөө ч low-code хэрэгслээр хийж чадна:

өгөгдлийн талбар нэмэх маягт өөрчлөх BPMN процесс зурах эрх тохируулах дүрэм өөрчлөх интеграц холбох
AI-гаар бүтээж болно. Хүн гараараа засаж болно. Аль аль нь нэг систем дээр ажиллана.

Туслах хэрхэн бүтсэн бэ.

BizPro-гийн AI-тай холбоотой бүх зүйл — тохиргооны туслахууд, модулийн agent-ууд, дэмжлэгийн чат, гадны agent-д зориулсан MCP сервер — нэг л стек дээр ажилладаг. Зургаан давхарга, тус бүр нэг л үүрэгтэй, хэн нь ч нөгөөгийнхөө ажлыг авдаггүй.

Онтологи Утга — модулийн зохиогчийн бичдэг зүйл
Модуль бүрт нэг Concept Contract (module.yaml) Ойлголт, шинж, хамаарал, үйлдэл mn / en нэр томьёо, schema.org зэрэгцүүлэлт Платформын каталогт хөрвүүлэгдэж, JSON-LD болж экспортлогдоно
Семантик давхарга Утгаар нь унших
semantic_resolve · describe · search semantic_neighbors — хамаарлаар алхах explain_process — диаграмыг алхам алхмаар Уншилт бүр тухайн хүний эрх, tenant-аар хязгаарлагдана
Мэдлэг Туслах юуг эшлэж болох
Skill ба agent-ийн үүрэг (.ai/) Модулийн заавар Tenant-ийн өөрийн баримт бичиг Холимог хайлт: бүтэн текст + trigram + вектор, эрэмбэ нэгтгэл, дугаарласан эшлэл
Модулийн agent Хэн ярьж байгаа нь
AppModule бүрт нэг нэртэй agent, Host дээр тохируулна Persona, хэл, toolset, skill Tenant бүр өөрөөр нэрлэж болно Чиглүүлсэн тохиргооны жор — өгөгдөл хэлбэрээр
Үйлдэл Хүн батлах санал
Agent санал болгоно: журналын ноорог, данс, процесс эхлүүлэх, мөр Хүн Pending AI actions хуудсанд батална — зөвхөн хөтчөөс Давтагдахгүй, хугацаатай, нэг correlation id-аар аудитлагдана Approve, apply, rollback ямар ч agent-д хүрэхгүй
Гадаргуу Нэг каталог, гурван хаалга
Гадны agent-д зориулсан MCP сервер Бүтээгдэхүүн доторх дэмжлэгийн чат, модулийн туслахууд Хөгжүүлэгчийн чат Ижил tool, ижил эрхийн шалгалт, ижил аудит

Онтологи утгыг, DynamicEntity төлвийг, BPMN гүйцэтгэлийг захирна.

MCP чадварыг ил гаргана, skill журмыг захирна, модель тайлбарлаж, нийлүүлнэ. Нэг ч давхарга нөгөөгийнхөө ажлыг хийдэггүй — буруу хариулт буруу бичилт болохоос үүгээр л сэргийлнэ.

Ямар ч agent бизнесийн өгөгдөл бичдэггүй.

Өөрчлөлт бүр хүн батлах санал эсвэл change set. Батлах нь API-гүй, зөвхөн хөтчийн үйлдэл — тиймээс agent-ийн барьж буй token өөрийнх нь ажлыг батлаж чадахгүй.

Хэн болох нь хэзээ ч аргумент биш.

Tenant, хэрэглэгч сессээс ирнэ. Tool өөрийгөө ямар tenant-ийн өмнөөс ажиллахаа нэрлэж чадахгүй, семантик уншилт бүр асууж буй хүний хүрээнд — хуудсан дээр нээж чадах яг тэр мөрүүдэд хязгаарлагдана.

Эхний хэрэглэгч нь бидний өөрийн нягтлан бодох бүртгэл.

Нягтлан бодох бүртгэлийн тохиргооны туслах Excel-ээс дансны төлөвлөгөө уншиж, стандарт төлөвлөгөөтэй зэрэгцүүлж, эхний үлдэгдэл, бичилтийн тохиргоог санал болгоно — карт бүрийг хүн батална. Зочид буудлын модуль хөдөлгүүрт буудлын код байхгүйгээр жороосоо tenant-аа бүрэн тохируулдаг.

Дээрх давхарга бүр өнөөдөр бүтээгдэхүүнд тестийнхээ хамт байгаа — төлөвлөгөөнд биш. Зураг төслийг платформын хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд үе шат бүрээр баримтжуулсан.

Ажиллах дараалал

01

Хүн хэлнэ

«Инженерүүд айлчлалаа бүртгэнэ. 2 цагаас дээш бол ахлагч зөвшөөрнө.»

02

AI ноорог гаргана

Бүртгэл, маягт, BPMN процесс, эрх, дэлгэц — платформын бэлэн хэв маягаас угсарна.

03

BizPro хэлбэрт оруулна

Ноорог нь жинхэнэ процесс болно. Гараар хийсэнтэй ижил дүрэм, эрхэд захирагдана.

04

Хүн хянаж, ажиллуулна

Диаграмыг уншиж, маягтыг нэг бөглөж үзээд амьд орчинд гаргана.

Хүн шийднэ

AI-гийн ноорог хүн зөвшөөрөх хүртэл хүчин төгөлдөр болохгүй.

AI хурдасгана

Удаан хэсэг нь бүх хэсгийг нэг мөрөөр угсрах. Яг үүнд AI сайн.

Бага үрэгдэл

Бэлэн модуль, загвар байгаа тул AI тэглээс биш, танил бүтээцээс угсарна.

Хурдан шалгана

Диаграм, маягтыг ажлаа мэддэг хүн шалгана. Зөвхөн инженер биш.

Туршихад хялбар

Урсгал харагдаж байгаа тул замаар нь дагаад, маягт бөглөөд, түүхийг шалгана.

05 Платформ

Системийг тэгээс биш. BizPro оос эхэл

Бизнесийн системд шаардлагатай суурь боломжууд BizPro дээр аль хэдийн хөгжүүлэгдсэн.

Multi-tenant

Олон байгууллага. Нэг платформ. Тусгаарлагдсан өгөгдөл.

Байгууллагын бүтэц

Байгууллага, нэгж, албан тушаал, хэрэглэгчийн бүтэц.

Нэвтрэлт ба эрх

Хэн юуг харах, хийх эрхтэйг төвлөрүүлэн удирдана.

Хуурамчлах нэвтрэлт

Зөвшөөрөгдсөн админ хэрэглэгчийн орчноос асуудлыг шалгаж чадна.

Эрх шилжүүлэх

Ажилтан эзгүй үед тодорхой хугацаанд ажлыг нь өөр хүнд шилжүүлнэ.

Ажлын хайрцаг

Өөрт ирсэн ажил, батлах зүйл, процессын таск нэг дор.

Байгууллагын чат

Хэрэглэгч, баг, процессын хүрээнд харилцах суурь.

Мэдэгдэл

Систем, мобайл болон бусад мэдэгдлийн сувгууд.

Нэг апп, олон модуль

Систем бүтээх, тохируулахыг вэб дээр. Обьект дээр, машинд, талбай дээрх ажлыг мобайл аппаар. Хоёулаа ижил тодорхойлолтоос маягтаа зурна — нэг удаа бүтээсэн маягт хоёр газарт ажиллана.

BizPro аппын нэвтрэх дэлгэц
Хувь хүн эсвэл байгууллагаар нэвтэрнэ. Утас, QR кодоор нэвтрэх бас бий.
Аппын дотор модуль солих жагсаалт
Нэг апп дотроос байгууллагад нээгдсэн модулиуд руу шилжинэ — хүн бүрт өөр аппликейшн суулгах шаардлагагүй.
Ирсэн даалгаврын жагсаалт
Процессын даалгавар, батлах хүсэлт утсанд ирнэ.
Хүсэлт батлах
Обьектын маягт бөглөх
Бараа уншуулах
Гарын үсэг авах
Өнөөдрийн даалгавар

Платформын дэлгэцүүд

BizPro-гийн үйл ажиллагааны ерөнхий дэлгэц: тоолуурууд болон шүүгддэг жагсаалт
Үйл ажиллагааны тойм. Нэг жагсаалтын дээр тоолуурууд, аль нэгээр нь шүүнэ. Энд тээврийн модуль дээр үзүүлэв.
BPMN процесс зохиох дэлгэц
Процессоо зур. Стандарт BPMN 2.0 — хөдөлгүүрийн ажиллуулах яг тэр диаграм.
Ажиллаж буй процессын тохиолдол, идэвхтэй алхам нь тодруулагдсан
Явцыг хар. Ажил бүр хаана хүрсэн, тэнд хүрэхийн тулд ямар замаар явсан.
Маягт зохиох дэлгэц: талбар, шалгах дүрмүүд
Маягтаа бүтээ. Талбар, хэсэг, дүрмүүд — нэг тодорхойлолтоос вэб болон мобайл дээр зурагдана.
Оноосон ажлуудын жагсаалт
Даалгавар бүрийг хяна. Танд юу оногдсон, юу хүлээгдэж байгаа, хэр удаан хүлээж байгаа.
Маркетплэйсийн жагсаалтын дэлгэц
Маркетплэйсээр холбогд. Бусад байгууллага юу санал болгож байгаа, буцаж ирэх захиалгууд.
Ажлын талбарын хажуугийн AI туслахын самбар
AI-тай хамт бүтээ. Зорилгоо хэл, ноорогийг нь хянаад, зөв бол хэрэгжүүл.
BizPro апп — Нүүр, Даалгавар, Маркет табуудын хооронд шилжиж байгаа нь
Хаанаас ч ажилла. Нүүр, даалгавар, маркет нэг апп дотор — вэбтэй ижил бүртгэл, сүлжээгүй үед ч ажиллана.

Хамгаалалт ба мөрдөлт

Түүхийг ажилтай нь хамт бүртгэнэ. Бүртгэл хувилбараа, процесс явсан замаа хадгална. Дэлгэц эрхээр зөвшөөрөгдсөнийг л харуулна. Ингэснээр систем нотлох баримт болно.

Аудитын мөр

Өөрчлөлт хийсэн хүн, цагтайгаа хадгалагдана. Өмнөх төлөвийг шууд харуулна.

Төлөв харагдана

Ажил хаана хүрснийг систем өөрөө барина. Тусад нь Excel хөтлөх шаардлагагүй.

Даалгавар мөрдөгдөнө

Хэнд оногдсон, хэн дуусгасан, хэр удаан хүлээснийг бүртгэнэ.

Процессын түүх

Дууссан процессыг алхам алхмаар эргүүлж харна. Сонгоогүй салааг ч.

Хүсэлт №4021 · түүх
09:14 Б. Отгон Хүсэлт илгээсэн Илгээсэн
09:20 Хөдөлгүүр Обьектын ахлагчид оноосон Хянаж байна
11:02 Д. Сарнай Зөвшөөрсөн · тайлбар нэмсэн Зөвшөөрсөн
11:02 Хөдөлгүүр Сонгосон салаа: зөвшөөрсөн Олгож байна
14:38 Т. Бат Хүлээлгэн өгснийг баталсан · 2 зураг Хаагдсан

Нэвтрэлтийн шалгалт (penetration test)

BizPro-д хараат бус нэвтрэлтийн шалгалт хийгдсэн бөгөөд асуудал илрээгүй болно.

Шалгасан Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Б. Баянмөнх (хараат бус)
Шалгасан хугацаа 2024.01.06 – 2024.02.28
Хамрах хүрээ BizPro платформ: эмзэг байдлын үнэлгээ болон эх кодын түвшний нэвтрэлтийн шалгалт
Аргачлал Эмзэг байдлын үнэлгээ (vulnerability assessment); эх кодыг нээлттэй үзэж хийсэн нэвтрэлтийн шалгалт (white-box penetration test)
Захиалагчаас өгсөн мэдээлэл Тест орчин ба түүний нэвтрэх эрх, холбогдох эх код
Илэрсэн асуудал Байхгүй
Тайлан Хүсэлтээр өгнө

Тайлбар. Стандартын тухай. BizPro-ийн процессын хөдөлгүүр нь BPMN 2.0 буюу ISO/IEC 19510 стандартаар тодорхойлсон процессын загварчлалын тэмдэглэгээ, зарчмуудыг ашигладаг. Ингэснээр бизнес процессийг нийтлэг, ойлгомжтой хэлбэрээр загварчилж, диаграмыг шууд гүйцэтгэгдэх процесс болгон ашиглах боломжтой.

Архитектур · Аюулгүй байдал ба техник · Групп компанид зориулсан

Архитектур

BizPro бол PostgreSQL дээр ажилладаг ASP.NET Core систем. Харилцагчийн өөрчилдөг хэсэг, бидний нийлүүлдэг хэсэг хоёр тусдаа. Тодорхойлолт, процесс, эрх нь платформын давхаргад өгөгдөл хэлбэрээр байна. Доод давхаргын хөдөлгүүр, сервисүүд байгууллага бүрд ижил.

Клиент Хүмүүсийн ашигладаг хэсэг
MVC вэб Flutter мобайл апп Нийтийн холбоос AI агентад зориулсан MCP сервер
Аппликейшн сервис Нэг ижил API гадаргуу
HTTP сервисүүд Эрхийн шалгалт Байгууллага тодорхойлох Аудит бүртгэх
Платформын давхарга Харилцагчийн тохируулдаг хэсэг
Өгөгдлийн тодорхойлолт BPMN процесс, ProcessApp Модуль ба тохируулга Үүрэг ба эрх
Хөдөлгүүр ба хадгалалт Бидний нийлүүлж, ажиллуулдаг хэсэг
BPMN хөдөлгүүр Хайлт, индексжүүлэлт PostgreSQL Арын ажил, хуваарь

Яагаад энэ чухал вэ. Талбар нэмэх, процесс өөрчлөх, модуль суулгах нь зөвхөн платформын давхаргад хамаарна — build, release, зогсолт байхгүй. Доод давхаргын шинэчлэлт таны тохируулгыг хөндөхгүй.

Аюулгүй байдал ба техник

BizPro нь олон байгууллагыг зэрэг хүлээн авдаг. Нэг систем, олон байгууллага. Байгууллагын хил хязгаарыг өгөгдлийн давхаргад шалгадаг — боломж бүрт тусад нь санах шаардлагагүй.

Multitenancy

Бүртгэл бүр аль байгууллагынх нь мэдээллийг агуулна. Асуулга өгөгдлийн давхаргад шүүгдэнэ. Хил давах нь тодорхой, бүртгэгддэг үйлдэл.

Өгөгдлийн тусгаарлалт

Нэг байгууллага нөгөөгийн бүртгэл, тодорхойлолт, процесс, файлыг уншиж чадахгүй. Нийтлэг тодорхойлолт нь тусдаа, санаатай тохируулга.

Шифрлэлт

Урсгал TLS-ээр шифрлэгдэнэ. Гадаад системийн нэвтрэх мэдээлэл нууцын санд хадгалагдана — диаграм дотор хэзээ ч байхгүй. Нууц үг хэшлэгдэнэ.

Нэвтрэлт

Тусдаа auth сервер дээр OpenID Connect. Хоёр хүчин зүйл, утсаар нэвтрэх, сошиал нэвтрэлт, сешн хяналт. Токен богино хугацаатай, цуцлагдана.

Эрх

Сервис бүр шаардагдах эрхээ зарлана. Хүн юу харах — үнэ харах эсэх ч — түүний үүргээс шалтгаална, аль хуудас нээснээс биш.

Аудит ба түүх

Бүртгэлийн хувилбар, процессын дахин үзүүлэлт, даалгаврын хариуцлага хадгалагдана. Хэн юуг хэзээ хийснийг дараа нь хариулж болно.

Стандартад нийцсэн

Процесс нь ISO/IEC 19510 (BPMN 2.0) стандартаар гүйцэтгэгдэнэ. Платформ нь мөрдөгдөх, нийцлийг эрхэмлэсэн үйл ажиллагаанд зориулагдсан.

Нөөцлөлт ба сэргээлт

PostgreSQL, хуваарьт нөөцлөлт, цаг хугацааны цэг рүү сэргээх боломж. Өөрөө байршуулсан бол энэ бүхэн харилцагчийн хяналтад.

Групп компанид зориулсан

Ихэнх программ нэг компанийг тооцдог. Том байгууллага нэг компани биш — олон компанийн бүрдэл. Тус бүр өөрийн салбар, дүрэм, тайлантай. Гэхдээ хамтдаа ажиллах ёстой.

Олон байгууллага, нэг систем

Охин компани бүр өөрийн өгөгдөл, хэрэглэгч, эрх, тохиргоотой. Групп нэг систем ажиллуулж, нэг удаа шинэчилнэ.

Салбарын мод

Байгууллагын дотор салбар, хэлтэс, обьектын мод. Өгөгдөл, даалгавар, тайланг аль ч түвшинд хязгаарлаж болно.

Хэрэгтэй газар нь нийтлэг

Тодорхойлолт, модуль нь группын хэмжээнд нийтлэг, хэсэг гишүүдэд хуваалцсан, эсвэл нэгд л хамаарах байж болно.

Компани хоорондын ажил

Группын хоёр гишүүн — эсвэл хамааралгүй хоёр бизнес — нэг BPMN процесс ажиллуулна. Тал бүр өөрийн хүрээнд. Excel илгээх шаардлагагүй.

Нэгтгэсэн тайлан

Бүртгэл бүр байгууллага, салбараа авч явдаг тул ижил тайлан салбар, компани, группын түвшинд хариулна.

Өгөгдөл өсөхөд

Их хэмжээний бүртгэл тусгай хүснэгт рүү шилжинэ. Ашиглаж буй дэлгэц, процесс өөрчлөгдөхгүй.

Вэб ба мобайл

Flutter, нэг код

Апп нь Flutter — Android, iOS нэг кодоос. Бүх BizPro апп нэг ижил компонентын сантай.

Маягт эх хэлбэрээрээ

Form.io renderer бэлэн болсон: платформ дээр тодорхойлсон маягт апп дээр эх виджетээр зурагдана. Вэб хуудас боосон зүйл биш.

Шаардлагатай бол native

RFID гар терминал, тасралтгүй скан, арын байршил зэрэг төхөөрөмж шаардсан хэсгийг native хийж, ижил сервистэй ажиллуулж болно.

Холбоогүйд ажиллана

Сүлжээгүй үед утсан дээр хадгалагдаж, холбоо сэргэхэд илгээгдэнэ. Давхар илгээхээс хамгаална.

Утасны жинхэнэ давуу тал

Код уншуулах, зураг авах, байршил тэмдэглэх, гарын үсэг зурах.

Утга учиртай даалгаврын жагсаалт

Батлах хүсэлт, даалгавар утсанд ирнэ. Процесс хэн нэгнийг компьютер нээхийг гурав хоног хүлээхгүй.

Хялбар өөрчилнө

Таб, өнгө, лого, ямар модуль харагдах нь тохиргоо. Цаашид энгийн Flutter код — шинэ дэлгэц, шинэ урсгал, бүтэн салбарын апп ч хийж болно.

Нэг апп дотор бүгд

Бизнес хайх, чатлах, захиалах, дараа нь тэр захиалгын ажлыг гүйцэтгэх — маркет, чат, процесс, даалгавар нэг апп, нэг өгөгдөл дээр.

06 Интеграц

Бэлэн Холболтууд.

BizPro-ийн процесс дотор гаднын системийг шууд холбож болно. Нэг удаагийн холболтыг дараа нь олон процесс дахин ашиглана.

Холболт хэрхэн ажилладаг вэ

Гадагш

Бусад систем рүү хандах

ERP, санхүү, татвар, банк, түншийн систем рүү хандана. Нэвтрэх мэдээлэл диаграм дотор биш, төвлөрсөн газар.

Дотогш

Үйл явдал ба буцах дуудлага

Өөр систем мэдэгдэхэд хүлээж байсан процесс үргэлжилнэ. Буцах дуудлагыг эхлээд баталгаажуулна.

Коннектор

Дахин ашиглагдах коннектор

Түгээмэл интеграцууд бэлэн. Бүтээхийн оронд тохируулна.

Төхөөрөмж

Төхөөрөмж ба өгөгдлийн урсгал

GPS, сканнер, гар терминал шууд бүртгэл рүү мэдээлнэ. Төлөв өөрөө ч өөрчлөгдөнө.

SMS

Процессоос SMS илгээх, мэдэгдэл хүргэх. Unitel, SkyTel шууд холболттой; бусад дотоодын сүлжээ нэгтгэгч гарцаар; олон улсад Twilio.

Unitel SkyTel Mobicom G-Mobile Twilio

Дуудлагын төв

Дуудлага, операторын ажил, хэрэглэгчийн хүсэлтийг процесстой холбоно. CU-гийн Operation Portal дээр ажиллаж байна.

CallPro

Төлбөр

Төлбөр үүсгэх, төлөв шалгах, процессоо цааш үргэлжлүүлэх.

QPay PayPal Stripe

Корпорэйт банк

Хуулга авах, гүйлгээ тулгах; банкны боломж дэмжвэл гүйлгээ хийх.

ХААН Банк Голомт Банк

Монголын төрийн системүүд

Төрийн лавлагаа, иргэний нэвтрэлт, татварын баримтыг бизнес процесстой холбоно. Иргэн e-Mongolia-гийн DAN-аар нэвтэрнэ, ХУР-аас лавлагаа авна, e-Barimt-аар татварын баримт үүснэ.

e-Mongolia DAN ХУР · XYP e-Barimt 2.0

IoT ба төхөөрөмж

Төхөөрөмж процесс руу шууд мэдээлнэ. Уншсан пайз, хэвлэсэн шошго, машины байршил нь дараагийн алхмыг өөрөө хөдөлгөнө — хүн гараар дахин бүртгэх шаардлагагүй.

RFID уншигч RFID Принтер Ухаалаг хаалга GPS Flespi Wialon SmartGPS болон бусад
07 Бүтээсэн

Бодит бизнесүүд дээр туршигдсан.

Бид бодит төслүүдээс сурч, платформоо тасралтгүй сайжруулдаг.

УСУГ

Хяналт, шалгалт, мониторингийн систем

Талбайн шалгалт, бүртгэл, хяналт, тайланг нэг урсгалд оруулсан систем.

Ус сувгийн удирдах газрын хяналт үнэлгээний системийн нэвтрэх хуудас
Байгууллагын өөрийн брэнд, өөрийн нэвтрэлт. Платформ ард нь.
Single Tenant

Сайтын удирдлагын систем

Сүлжээний сайт төлөвлөхөөс ашиглалтад орох хүртэлх бүх алхмыг нэг системээр удирдана.

Төлөвлөлт Зөвшөөрөл Гэрээ Барилга угсралт Хяналт
Сайтуудын байршил газрын зураг дээр, төслийн алхмын төлөв
Сайтууд газрын зураг дээр, төслийн алхам бүрийн төлөв дүрслэгдсэн хяналтын самбар.
Сайтын жагсаалт — баг, аймаг, төсөл, гүйцэтгэлийн явц
Сайт бүрийн гүйцэтгэлийн явц алхам алхмаар харагдана.
Ажлын урсгалын дизайнер — батлах алхмууд, салаа нөхцөл
Батлах дараалал, салаа нөхцөл, систем рүү хандах дуудлагууд нэг диаграм дээр.
CU · Operation Portal Multi Tenant

Санал хүсэлтээс шийдвэрлэлт хүртэл

Салбараас ирэх санал, гомдол, аюулын мэдээллийг ажил болгон хуваарилж, гүйцэтгэл хүртэл дагана. Дуудлагын төвийн CallPro-той холбогдсон.

Санал, гомдол Ажил үүсгэх Хуваарилах Гүйцэтгэх Шийдвэрлэх
Дуудлагын төвийн үзүүлэлт бүхий хяналтын самбар
Ирсэн дуудлага, хариулсан хувь, хүлээлгэсэн дундаж хугацаа — операторын ажил процессын нэг хэсэг болж хэмжигдэнэ.
CU · Vendor Portal Single Tenant

Нийлүүлэгчийн бүх процессыг нэг дор

Нийлүүлэгч өөрөө бүртгүүлж, бүтээгдэхүүнээ санал болгож, гэрээ байгуулж, нийлүүлэлт, тооцоогоо нэг порталаар хөтөлнө.

Нийлүүлэх хүсэлт Сонгон шалгаруулалт Гэрээ Нийлүүлэлт Тооцоо нийлэлт
Нийлүүлэгчийн порталын нүүр хуудас
Мэдээ, хүсэлт, нийт вендор болон идэвхтэй SKU-гийн тоо нэг дэлгэцэнд.
Нийлүүлэгчийн бүртгэлийн таван алхамт анкет
Ерөнхий мэдээлэл, агуулах, түгээлт, бусад, холбоо барих — алхам бүр өөрийн шалгалттай.
Бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтийн маягт
Баркод, зураг, ангилал, өртөг үнэ, сард нийлүүлэх боломжит тоо — хүсэлт нь шууд процесс эхлүүлнэ.
Нийлүүлэлтийн хяналтын самбар
Агуулахын байршил, нийлүүлэлтийн гүйцэтгэл, хүргэлтийн хуваарь.
Chipmo Multi Tenant

RFID-д суурилсан жижиглэн худалдаа

Бараа бүрийн пайзыг тус тусад нь мөрддөг тул нөөц, тооллого, салбар хоорондын шилжүүлэг, борлуулалт бүгд бодит хөдөлгөөн дээр тулгуурлана.

Худалдааны хяналтын самбар — үлдэгдэл, борлуулалт, салбар
Салбар бүрийн үлдэгдэл, борлуулалт, тооллогын байдал нэг дор.
Тооллогын дэлгэц — дутуу ба илүү тоологдсон бараа
Гар төхөөрөмжөөр уншсан пайзыг хүлээгдэж буй үлдэгдэлтэй тулгаж, дутуу ба илүүг шууд заана.
Chipmo Asset Management

RFID-д суурилсан хөрөнгийн удирдлага

Ижил пайзны механизмыг хөрөнгө дээр ашиглана: хөрөнгө бүр өөрийн пайзтай, хаана байгаа, ямар төлөвтэй, хэний хариуцлагад байгаа нь уншилт бүрээр шинэчлэгдэнэ.

Дэлгэцийн зураг удахгүй
JapanTire

RFID-д суурилсан дугуйн захиалга ба хүргэлт

Онлайн захиалгаас эхлээд агуулахын пайзны хөдөлгөөн, хүргэлт хүртэл нэг урсгалаар. Chipmo модулийн онлайн борлуулалтын суваг дээр ажиллана.

Дэлгэцийн зураг удахгүй
Remicon

Бетон захиалга, хүргэлт, GPS хяналт

Захиалгаас үйлдвэр, машин, хүргэлт хүртэл нэг процесс. Flespi GPS-ийн өгөгдлөөр машины байршлаас хүргэлтийн төлөв автоматаар өөрчлөгдөнө.

Захиалга Үйлдвэр Машин Хүргэлт Тооцоо

Жолооч төлөв дарах шаардлага багасна. Машины байршил өөрөө процессыг хөдөлгөнө.

Удирдлагын хяналтын самбар — хүргэсэн хэмжээ, рейс, хоцролт
Хүргэсэн м³, рейсийн тоо, хоцролт, буцаалт, бат бэхийн үзүүлэлт нэг дэлгэцэнд.
Захиалгын хүргэлтийн талбайг газрын зураг дээр зурсан байдал
Хүргэх талбайг зурахад машин тэр хүрээнд орох, гарах нь хүргэлтийн төлөвийг өөрөө солино.
mixPro аппын тайлангийн дэлгэц
Захиалга, хүргэлт, чанарын тайланг талбайгаас харна.
ХҮН Нам Single Tenant

Нийгмийн харилцааны платформ

Гишүүдийн уулзалт, үйл ажиллагаа, судалгаа, сургалт, бүлгүүдийг нэг апп дотор холбосон.

Гишүүдийн аппын нүүр дэлгэц
Нэгдэх урилга, гишүүнчлэлийн тоон үзүүлэлт. Доор нь хурал, судалгаа, сургалт, гишүүд, календарын хэсгүүд.
Гишүүдийн мэдээллийн урсгал
Албан ёсны мэдээ зураг, текстээрээ урсгалд гарна. Доод талд нүүр, хурал, судалгаа, сургалт, гишүүд, календарын таб.
Үйл ажиллагаа ба орон нутгийн бүлгүүд
Товлосон чуулган огноо, байршлаараа. Доор нь орон нутгийн бүлгүүд гишүүний тоотойгоо — нэг товшилтоор нэгдэнэ.
Холбоод

Гишүүнчлэл ба community management

Олон гишүүнтэй байгууллагын гишүүнчлэл, бүлэг, үйл ажиллагаа, мэдээллийг нэг системд удирдана. ХҮН Намтай ижил суурин дээр.

Дэлгэцийн зураг удахгүй
RentPay

Түрээсийн зар ба түрээслэгчийн төлбөрийн чадвар

Байрны зар, түрээслэгч, байрны эзний талыг нэг платформд барина. Түрээслэгчийн төлбөрийн чадварыг НДШ болон дансны хуулгаар баталгаажуулж, хамтран түрээслэгч нэмж болно.

Түрээсийн эрхийн дэлгэц
НДШ болон дансны хуулга дээр үндэслэсэн түрээсийн эрхийн дүн, хамтран түрээслэгч нэмэх сонголт.
RentPay аппын нэвтрэх дэлгэц
Утасны дугаараар нэвтэрнэ.
Гэрээ байгуулах алхам — төлбөрийн мэдээлэл баталгаажуулах
Түрээсийн хугацаа, дүн, дансны мэдээллийг баталгаажуулаад гэрээ байгуулна.
AutoBox

Тээврийн нэгдсэн систем

Автотээврийн үндэсний төвийн цахим систем. Иргэн, аж ахуйн нэгж нэг удаа бүртгүүлээд ачаа, зорчигч, жуулчин тээврийн хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг авах, тээврээ зохион байгуулах, хил нэвтрэх дараалалд бүртгүүлэх, тасалбар захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх зэрэг үйлчилгээг нэг цонхоор авна.

Бүртгэл Зөвшөөрөл Дараалал Хил нэвтрэх
Автотээврийн цахим системийн нэвтрэх хуудас
Иргэн, байгууллага тус тусдаа нэвтэрнэ. Дээд талд тасалбар захиалга — олон нийтэд нээлттэй хэсэг нь нэвтрэхгүйгээр ажиллана.
BeLogic

AI Business Assistant

Бизнесийн ярианаас санал, үнийн санал, зөвшөөрөл, баримт, дараагийн ажлыг үүсгэдэг AI туслах.

Санал Үнийн санал Зөвшөөрөл Баримт Дараагийн ажил
«Set up with AI» ярианы дэлгэц
Бизнесээ өөрийн үгээр ярихад профайл, үйлчилгээ, үнэ нь бүрдэнэ. AI зөвхөн дутуу зүйлээ асууна.

Бүртгэлээс захиалга хүртэл

Нэг апп, бизнес хэрхэн ашигладаг дарааллаараа. Ес алхам.

  1. 01

    Бүртгүүлэх

    Хувь хүн эсвэл байгууллагаар нэвтэрнэ. Утас, QR-аар нэвтрэх бас бий — талбайд ажиллаж байгаа хүн жижиг дэлгэцэн дээр нууц үг бичих шаардлагагүй.

  2. 02

    Бизнесээ AI-д хэлэх

    Тохиргооны маягтын оронд яриа. Юу санал болгодгоо өөрийн үгээр хэл — зочид буудал, өрөөний төрөл, үнэ. AI зөвхөн дутуу зүйлээ асууна.

  3. 03

    Гарсан үр дүнг шалгах

    Хадгалахаас өмнө профайлыг харна: тайлбар, өрөөний төрөл, үнэ, маркетын түлхүүр үг, бүр ямар зураг авах нь хүртэл.

  4. 04

    Маркетэд нийтлэх

    Хадгалаад нийтэлнэ. Ард нь жинхэнэ тохиргоо үүснэ — компанийн профайл, өрөөний төрөл, үнийн төлөвлөгөө бүхий Rooms & Spaces (PMS), сул чөлөөний хуанли.

  5. 05

    Хайлт

    Зар маркетэд зураг, үнэлгээ, зайтайгаа гарна. Худалдан авагч хайж шүүнэ; ойрхон үр дүн бодит зайгаар эрэмбэлэгдэнэ.

  6. 06

    Захиалга

    Зар бүр өөрийн үйлдэлтэй. Зочид буудал өрөөний төрөл, огноо, зочдын тоог асууна; өөр бизнес огт өөр зүйл асууна — учир нь үйлдэл нь тухайн бизнесийн өөрийн тодорхойлолт, процессоос гарч байгаа.

  7. 07

    Хоёр тал захиалгыг харна

    Худалдан авагчид захиалгын жагсаалт төлөвтэйгээ харагдана. Худалдагч талд ижил захиалга өөрийн процесс дотор — дахин бичих и-мэйл биш, ажиллаж буй урсгал.

  8. 08

    Бизнестэй чатлах

    Яриа захиалгын хажууд, захиалга нь дээр нь бэхлэгдсэн байна. Захиалгын үйл явдал чат руу бичигдэнэ, тул чат ба бүртгэл хоёр зөрөхгүй.

  9. 09

    Яриаг баримт болгох

    Ямар ч чатнаас AI хураангуй гаргах, даалгавар, захиалгын мэдээлэл ялгах, хариу бичих — эсвэл ярианд тохирсон үнийн санал, гэрээ боловсруулж, гарын үсэг зурахад бэлэн болгож өгнө.

Дээрх дэлгэцүүд тусгайлан хийгдээгүй. Хүн бизнесээ ярьж өгснөөр үүссэн тодорхойлолт, BPMN процесс, маркетын зар нь тэднийг ажиллуулж байгаа. Тиймээс ижил ес алхам зочид буудал, засвар, эмнэлэг, тээвэрт адилхан тохирно — ялгаа нь зөвхөн тохиргоо.

Хүмүүс юу бүтээдэг вэ

Ижил бүтээцүүд, өөр өөрөөр эмхлэгдсэн.

Борлуулалт ба харилцагчийн удирдлага

Боломж, харилцагч, үнийн санал. Дараа нь хүргэх процесс руу шилжүүлнэ.

Батлах ба дотоод хүсэлт

Чөлөө, худалдан авалт, эрх, зардал. Дүрмээр чиглүүлж, утсан дээр батална.

Засвар үйлчилгээ

Хүсэлтээс хуваарьт ажил, гүйцэтгэсэн ажлын карт хүртэл. Гүйцэтгэгчийн ажлыг оруулаад.

Бараа материал ба RFID

Салбар дамнасан нөөц, гар терминалаар тооллого, пайз бүрийг тусад нь мөрдөнө.

Хүргэлт ба логистик

Ачаа, рейс, хүлээлгэн өгөлт, GPS хяналт. Хүлээн авагч бүртгэлгүйгээр дагана.

Баримт бичиг ба архив

Баримтын бүртгэл, ангилал, хадгалах хугацаа, хайлт.

Үл хөдлөх ба СӨХ

Барилга, орон сууц, оршин суугч, төлбөр, өдөр тутмын хүсэлт.

Танд л байдаг тэр зүйл

Зөвхөн танай салбарт байдаг учраас хэн ч бэлнээр зардаггүй процесс. Excel яг тэнд байдаг.

08 Бүтээж байгаа

Одоо бүтээж байгаа зүйлс

Гурван чиглэл дээр идэвхтэй ажиллаж байна.

AI Accounting Бүтээж байгаа

AI-д суурилсан нягтлан бодох бүртгэлийн модуль

Гүйлгээ, баримт, журнал, тайлангийн ажлыг процесс болон AI-тай холбоно. Мөрдөлт болон аудитын мөрийг архитектурын үндсэн хэсэг болгож байна.

Нягтлан бодох модулиудын сонголт ба хяналтын самбар
Ерөнхий журнал, мөнгөн хөрөнгө, авлага, өглөг, бараа материал, үндсэн хөрөнгө, цалин, татвар — модуль тус бүр. Дээр нь Дт = Кт тэнцэл, татварын тайлангийн хугацаа.
Ерөнхий журналын хяналтын самбар
Сарын эргэлт, идэвхтэй данс, анхаарах зүйлс — сар бүр гараар тулгах шаардлагагүй.
Журналын бичилтийн дэлгэрэнгүй
Дебет, кредит мөрүүд тэнцсэн эсэх нь бичилт дээрээ харагдана. Баримт хавсаргана.
Logistics Бүтээж байгаа

Компани хооронд үргэлжилдэг логистикийн процесс

Захиалга, агуулах, тээвэр, хүргэлт, баримтыг оролцогч байгууллагуудын хооронд холбоно.

Зам хуудсуудын жагсаалт
Чиглэл, машин, жолооч, ачааны хэмжээ — идэвхтэй ба дууссан.
Тээш, ачааны бүртгэл
Хаанаас хаашаа, ямар агуулахаар — хугацаа хэтэрсэн зүйл тусад нь тэмдэглэгдэнэ.
Зам хуудасны дэлгэрэнгүй, нийтийн хяналтын QR
Ачаа хүлээн авах хүн бүртгэлгүйгээр QR-аар явцыг хардаг. Доор нь цагийн түүх.
PMS Бүтээж байгаа

Цаг хугацаанд суурилсан property management

Өрөө, байр, талбай зэрэг нөөцийн сул чөлөө, захиалга, үйлчилгээ, төлбөрийг процессоор удирдана.

Дэлгэцийн зураг удахгүй
09 Хамтран ажиллах

Бизнесээ мэддэг хүн бизнес дээрээ төвлөрнө.

Гурван зам байна. Аль нь ч ижил платформ дээр ажиллана.

01

Бид танай системийг бүтээнэ

Танай бизнесийн процессыг судалж BizPro дээр систем болгон хөгжүүлнэ.

  • Шаардлагын судалгаа, процессын загварчлалыг танай хүмүүстэй хамт хийнэ
  • Захиалгат модуль, процесс, интеграц, тайланг тааруулж бүтээнэ
  • Ижил платформ дээр байрлана — бусадтайгаа хамт шинэчлэгдэнэ

Шаардлагатай тохиолдолд эх кодтой.

02

Таны санаа + BizPro

Танд бизнесийн санаа байна. Суурь нь аль хэдийн бэлэн.

  • Өгөгдөл
  • Процесс
  • Вэб
  • Мобайл
  • AI
  • Интеграц

Кодноос илүү бизнес дээрээ төвлөр.

03

Бэлэн AppModule ашиглана

Бэлэн модулийг захиалгаар ашиглана. Шаардлагатай бол өөрийн байгууллагын процесст тохируулна.

  • Модулиа сонгоод тэр өдөртөө ашиглаж эхэлнэ
  • Талбар, маягт, процессоо өөрийн ажилд тааруулна
  • Тохируулга нь салангид хуулбар биш — модулийн шинэчлэлт үргэлжилнэ

Тэгээс шинээр хийх шаардлагагүй.

AppModule

BizPro-ийн бэлэн AppModule-уудыг шууд ашиглаж болно. Хэрэв танай бизнесийн онцлог өөр бол модулийг дахин шинээр бүтээхгүйгээр хэрэгцээндээ тааруулан хялбархан тохируулна.

Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа ба талбарын ажил

Ажил, обьект, баг, хуваарь. Талбарын хэсэг нь гар утсан дээр.

CRM

Харилцагч ба борлуулалт

Харилцагч, боломж, яриа. Захиалга биелүүлэх процесстой холбогдсон.

Үйлчилгээ

Үйлчилгээний удирдлага

Хүсэлт, хуваарилалт, түүх, тоног төхөөрөмж. Гүйцэтгэгчийн ажлыг оруулаад.

Агуулах

Бараа материал ба RFID

Нөөц, салбар, хөдөлгөөн, тооллого. Пайзалсан барааг гар терминалаар уншина.

Санхүү

Санхүү ба нягтлан бодох бүртгэл

Нэхэмжлэх, тооцоо, тайлант үе, дэвтэр. Аудитын шаарддаг түүхтэй.

Хүсэлт

Хүсэлт ба батлах урсгал

Чөлөө, худалдан авалт, эрх, зардал. Гол нь маягт биш, чиглүүлэлт ба бүртгэл.

Архив

Баримт бичиг ба архив

Баримтын бүртгэл, ангилал, хадгалах хугацаа. Бүхэл сан дотор хайна.

Тээвэр

Хүргэлт ба логистик

Ачаа, рейс, машин, чиглэл, хүлээлгэн өгөлт. GPS хяналт, нийтийн холбоостой.

Модуль бол эхлэлийн цэг. Талбар нэмж, маягт өөрчилж, урсгалаа заслаа ч модулийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн авна. Өөрчлөлт нь салангид хуулбар биш, тохируулга болж бүртгэгддэг.

Хаана ажиллах вэ

Хэрхэн авахаас үл хамааран систем, өгөгдөл хаана байхыг та сонгоно.

Бүрэн хостинг

bizpro.mn дээр SaaS байдлаар

Аппликейшн, өгөгдлийн санг бид ажиллуулна. Та бүртгүүлж, тохируулж, ашиглана. Шинэчлэлт автоматаар ирнэ.

Хосолсон

Апп бидэнд, өгөгдөл танд

Аппликейшн bizpro.mn дээр, өгөгдөл нь танай мэдэлд байгаа өгөгдлийн санд. Өгөгдлөө өөрсдөө барих шаардлагатай, гэхдээ сервер ажиллуулах хүсэлгүй байгууллагад.

Өөрөө байршуулах

Бүгд танай дэд бүтэц дээр

Аппликейшн, өгөгдлийн сан, файл бүгд танай сервер эсвэл хувийн үүлэн дээр, танай сүлжээний дотор. Шинэчлэлт, нөөцлөлт, хандалт бүгд танай хяналтад.

10 Ирээдүй

Бизнесүүдийг процессоор холбоно.

Өнөөдөр бизнесүүд API-гаар системээ холбодог.

BizPro-ийн дараагийн алхам бол зөвхөн API холбох биш.

Нэг байгууллагын бизнес процесс дараагийн байгууллагын процессыг шууд үргэлжлүүлдэг орчин.

Маркетплэйс

Байгууллага бараа, үйлчилгээ, багтаамжаа нийтэлнэ. Бусад нь олж, асууж, захиална. Зарын сайтаас ялгарах нь захиалгын дараа: захиалга хоёр талд зэрэг ажилладаг нэг процесс болно. Тохирсон BPMN диаграм нь протоколын үүрэг гүйцэтгэнэ — аль алхам хэнийх нь тодорхой.

Хэл дамнасан хайлт

Монгол, англи, хятад аль хэлээр бичсэн ч олно. Байршлаар шүүнэ.

Амлахаас өмнөх харилцаа

Хоёр тал платформ дотор ярилцана. Яриаг гарын үсэг зурах баримт болгож болно.

Ажил болдог захиалга

Захиалга худалдагчийн процессыг эхлүүлнэ. Бусад ажлынх нь адил хуваарилагдаж, хянагдана.

Зөвхөн бараа биш, чадвар

Бараанаас гадна үйлчилгээ, гүйцэтгэгчийн багтаамж, модуль ч байна.

Захиалагч Нийлүүлэгч
Төлбөр Банк
Нэхэмжлэх e-Barimt
Логистик Хүргэлт
Нэг захиалга хэдэн байгууллагыг дайрч өнгөрдөг вэ
Байгууллага A Захиалгын процесс Хуваалцсан бизнес процесс
Байгууллага B Байгууллага C Банк
Хуваалцсан процесс — тал бүр өөрийн хэсгээ өөрийн эрхээр

Захиалга нэг байгууллагад дуусахгүй.

Нийлүүлэгч рүү очно. Тэндээс логистик руу. Төлбөр банк руу. Баримт татварын систем рүү.

BizPro энэ бүхнийг тусдаа application-ууд биш, хоорондоо үргэлжилдэг бизнес процесс гэж хардаг.

Хоёр байгууллага, нэг процесс

Захиалга, биелүүлэлт хоёр ихэвчлэн хоёр систем, олон и-мэйл байдаг. Энд хоёр оролцогчтой нэг процесс. Тал бүр өөрийн алхмаа өөрийн эрхээр хийнэ, нөгөөгийнхөө дотоод өгөгдлийг харахгүй. Ажил дахин бичихгүйгээр шилжинэ.

Захиалагч
Захиалга өгнө
Явцыг нь дагана
Ирсэн зүйлийг баталгаажуулна
Нийлүүлэгч
Захиалгыг хүлээн авна
Хуваарилж, ажлыг гүйцэтгэнэ
Дууссаныг мэдэгдэнэ

Програмд суурилсан бизнесээс

процессод суурилсан бизнес рүү.

Процессоо бүтээ. Бизнесээ ажиллуул.

Build the process. Run the business.

BizPro-той хамт илүү ухаалгаар бүтээ

Уян хатан систем үүсгэж, ажлаа автоматжуулж, Хүн + AI-тай хамт өс.

Бидэнтэй холбогдох

BizPro · BizPro танилцуулга

BizPro — платформын танилцуулга

Платформ, түүний бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн уялдааг бүтэцлэн тайлбарлав. Техникийн уншигч эсвэл AI хурдан уншихаар бичигдсэн.

01 Платформын тодорхойлолт

BizPro бол олон байгууллагыг зэрэг хүлээн авдаг бизнесийн үйлдлийн систем. Байгууллага бүртгэлийн бүтцээ тодорхойлж, процессоо BPMN 2.0 (ISO/IEC 19510) стандартаар загварчилж, модуль суулгаж, системээ вэб болон мобайл дээр ажиллуулна. Ялгарах онцлог: системийн бүтэц — тодорхойлолт, диаграм, эрх — эх код руу шингэдэггүй, ажиллах явцдаа харагдаж, засагдана. Энэ нь хүний хяналт, AI-гийн оролцоо хоёрыг боломжтой болгодог.

  • Диаграм нь өөрөө процесс — Ажлын урсгалаа BPMN 2.0 диаграмаар зурна. Диаграм бол зүгээр нэг зураг биш — хөдөлгүүр яг түүгээр ажилладаг тул зурсан процесс тань шууд ажиллаж эхэлнэ.
  • Өгөгдлөө шууд өөрчилнө — Талбар, маягт, дүрэм бүгд тохиргоо учраас шинэ хөгжүүлэлт хүлээх шаардлагагүй. Өглөө нэмсэн талбар үдээс хойш ашиглагдаж эхэлнэ.
  • Бэлэн модулиас эхэлнэ — Агуулах, засвар үйлчилгээ, хүсэлт, архив, тээвэр зэрэг модулиуд аль хэдийн бэлэн. Хоосон хуудаснаас биш, хэрэгтэйгээ суулгаад өөрийн хэрэгцээнд тохируулахаас эхэлнэ.
  • Нэг бүртгэл, олон дэлгэц — Оффисын дэлгэц, гар утас, нийтийн холбоос, тайлан бүгд нэг бүртгэлийг уншина. Мэдээллийг систем хооронд хуулахгүй тул хэзээ ч зөрөхгүй, хуучрахгүй.
  • Гадаад системтэй холбогдоно — ERP, санхүү, банк зэрэг гадаад систем процессын нэг алхам болж холбогдоно. Бусад байгууллагатай маркетплэйс болон байгууллага хоорондын процессоор нэг урсгалд ажиллана.
  • Хүн шийднэ, AI туслана — Хүн хэд хоног угсрах зүйлийг AI хэдхэн минутад ноороглож өгнө: диаграм, маягт, эрхийн багц. Гарсан үр дүнг хүн уншиж, туршиж, зассаны дараа л ашиглалтад орно.

Үндсэн зорилго

  • Байгууллага өөрийн бизнесийн өгөгдлийн бүтцийг хөгжүүлэлтийн мөчлөггүйгээр тодорхойлж, өөрчилдөг болгох.
  • Бизнес процессыг BPMN 2.0 (ISO/IEC 19510) загвараас шууд гүйцэтгэх.
  • Давтагддаг бизнесийн чадварыг суулгаж, тохируулж болох AppModule болгон савлах.
  • Байгууллага хоорондын процесс болон маркетплэйсээр ажлыг нэг байгууллагаас цааш үргэлжлүүлэх.
  • Хүн — эсвэл AI — системийн үйлдлийг харж, аюулгүйгээр өөрчилж чадахуйц ойлгомжтой байлгах.

Хэнд зориулагдсан

  • Бодит ажиллагаандаа тохирсон үйл ажиллагааны систем хэрэгтэй байгууллагууд.
  • Ажлыг загварчилж, загварчилсан хэлбэрээр нь гүйцэтгүүлэх шаардлагатай бизнес шинжээч, процессын эзэд.
  • Тэглээс биш, платформ дээр модуль болон интеграц бүтээж буй хөгжүүлэгчид.
  • Бүтэцтэй, хянаж болох артефактаар бизнесийн аппликейшн үүсгэж, өөрчилж буй AI агентууд.
02 Экосистемийн тойм

Компани процессоо тасралтгүй сайжруулж байж өсдөг.

Бүрэлдэхүүн Юу болох
Динамик өгөгдөл Өгөгдлийн бүтэц нь тохиргоо
BPMN 2.0 процесс ISO/IEC 19510 олон улсын стандарт
Модуль Шууд ажиллуулна
Маркетплэйс Бизнесүүд хоорондоо холбогдоно
Вэб + Мобайл Бүхий л орчинд
Хүн + AI Хүн шийднэ, AI туслана
03 Үндсэн бүрэлдэхүүн
  • Динамик өгөгдөл —
  • BPMN 2.0 процесс —
  • Модуль —
  • Маркетплэйс —
  • Вэб + Мобайл —
  • Хүн + AI —

Систем бүтээх, тохируулахыг вэб дээр. Обьект дээр, машинд, талбай дээрх ажлыг мобайл аппаар. Хоёулаа ижил тодорхойлолтоос маягтаа зурна — нэг удаа бүтээсэн маягт хоёр газарт ажиллана.

  • Flutter, нэг код — Апп нь Flutter — Android, iOS нэг кодоос. Бүх BizPro апп нэг ижил компонентын сантай.
  • Маягт эх хэлбэрээрээ — Form.io renderer бэлэн болсон: платформ дээр тодорхойлсон маягт апп дээр эх виджетээр зурагдана. Вэб хуудас боосон зүйл биш.
  • Шаардлагатай бол native — RFID гар терминал, тасралтгүй скан, арын байршил зэрэг төхөөрөмж шаардсан хэсгийг native хийж, ижил сервистэй ажиллуулж болно.
  • Холбоогүйд ажиллана — Сүлжээгүй үед утсан дээр хадгалагдаж, холбоо сэргэхэд илгээгдэнэ. Давхар илгээхээс хамгаална.
  • Утасны жинхэнэ давуу тал — Код уншуулах, зураг авах, байршил тэмдэглэх, гарын үсэг зурах.
  • Утга учиртай даалгаврын жагсаалт — Батлах хүсэлт, даалгавар утсанд ирнэ. Процесс хэн нэгнийг компьютер нээхийг гурав хоног хүлээхгүй.
  • Хялбар өөрчилнө — Таб, өнгө, лого, ямар модуль харагдах нь тохиргоо. Цаашид энгийн Flutter код — шинэ дэлгэц, шинэ урсгал, бүтэн салбарын апп ч хийж болно.
  • Нэг апп дотор бүгд — Бизнес хайх, чатлах, захиалах, дараа нь тэр захиалгын ажлыг гүйцэтгэх — маркет, чат, процесс, даалгавар нэг апп, нэг өгөгдөл дээр.
04 Динамик бизнес өгөгдөл

BizPro-д бүртгэлийн бүтэц нь өөрөө системийн өгөгдөл учраас ийм өөрчлөлт бүр хөгжүүлэлтээр биш тохиргоогоор шийдэгддэг

  • Маягт зурна — Талбар, дүрэм, шалгалтыг сонгоно. Нэг тодорхойлолтоос вэб, мобайл хоёуланд зурагдана.
  • Талбар нэмнэ — Миграц, зогсолт шаардлагагүй. Хуучин бүртгэлүүд байснаараа үлдэнэ.
  • Байгууллага бүр өөрийнхөөрөө — Нийтлэг тодорхойлолтыг нэг байгууллага өөртөө тохируулж өргөтгөж болно.
  • Шууд ашиглагдана — Шинэ талбар жагсаалт, шүүлтүүр, хайлт, процесс, тайланд шууд гарч ирнэ.
  • Гэхдээ эмх цэгцтэй — Төрөл, заавал бөглөх дүрэм үйлчилнэ. Өгөгдөл тайлагнахад тэнцсэн хэвээр.
  • Өсөхөд бэлэн — Их хэмжээний болж өсвөл дэлгэц, процессоо өөрчлөхгүйгээр тусгай хадгалалт руу шилжүүлнэ.
05 BPMN 2.0 процесс

BPMN 2.0 нь ISO/IEC 19510 олон улсын стандарт. BizPro бизнес процессоо энэ стандартаар загварчилна — эхлэл, даалгавар, салаа нөхцөл, таймер, төгсгөл бүгд диаграм дээр тодорхой харагдана. Хамгийн чухал нь, диаграм бол зөвхөн тайлбар эсвэл баримт бичиг биш. **Диаграм өөрөө хөдөлгүүрийн гүйцэтгэдэг процесс.** Тиймээс процесс өөрчлөх шаардлагатай бол код руу орох биш, диаграмаа өөрчилнө.

  • Олон улсын стандарт — ISO/IEC 19510. Дотоод хэл биш учраас зурсныг чинь хэн ч, AI ч уншина.
  • Нэг зур, Дахин ажиллуул — Диаграмын ард өөр хэрэгжүүлэлт байхгүй. Тиймээс зөрөх боломжгүй.
  • Хүн, систем, хугацаа — Алхам нь хүний даалгавар, систем рүү дуудлага, таймер, эсвэл салаа байж болно.
  • Алхам бүр мөр үлдээнэ — Хэнд оногдсон, хэн хийсэн, хэзээ — явцын дунд бүртгэгдэнэ.
  • Байгууллага хооронд — Нийлүүлэгчийн хийх алхам ч мөн ижил процессын хэсэг байна.
  • Ажиллаж байхад нь өөрчилнө — Процесс хувилбартай. Хуучнаар эхэлсэн ажил хуучин дүрмээрээ дуусна.
06 AppModule

BizPro-ийн бэлэн AppModule-уудыг шууд ашиглаж болно. Хэрэв танай бизнесийн онцлог өөр бол модулийг дахин шинээр бүтээхгүйгээр хэрэгцээндээ тааруулан хялбархан тохируулна.

Чиглэл Юуг хамрах
Үйл ажиллагаа ба талбарын ажил Ажил, обьект, баг, хуваарь. Талбарын хэсэг нь гар утсан дээр.
Харилцагч ба борлуулалт Харилцагч, боломж, яриа. Захиалга биелүүлэх процесстой холбогдсон.
Үйлчилгээний удирдлага Хүсэлт, хуваарилалт, түүх, тоног төхөөрөмж. Гүйцэтгэгчийн ажлыг оруулаад.
Бараа материал ба RFID Нөөц, салбар, хөдөлгөөн, тооллого. Пайзалсан барааг гар терминалаар уншина.
Санхүү ба нягтлан бодох бүртгэл Нэхэмжлэх, тооцоо, тайлант үе, дэвтэр. Аудитын шаарддаг түүхтэй.
Хүсэлт ба батлах урсгал Чөлөө, худалдан авалт, эрх, зардал. Гол нь маягт биш, чиглүүлэлт ба бүртгэл.
Баримт бичиг ба архив Баримтын бүртгэл, ангилал, хадгалах хугацаа. Бүхэл сан дотор хайна.
Хүргэлт ба логистик Ачаа, рейс, машин, чиглэл, хүлээлгэн өгөлт. GPS хяналт, нийтийн холбоостой.

Модуль бол эхлэлийн цэг. Талбар нэмж, маягт өөрчилж, урсгалаа заслаа ч модулийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн авна. Өөрчлөлт нь салангид хуулбар биш, тохируулга болж бүртгэгддэг.

07 Маркетплэйс

Байгууллага бараа, үйлчилгээ, багтаамжаа нийтэлнэ. Бусад нь олж, асууж, захиална. Зарын сайтаас ялгарах нь захиалгын дараа: захиалга хоёр талд зэрэг ажилладаг нэг процесс болно. Тохирсон BPMN диаграм нь протоколын үүрэг гүйцэтгэнэ — аль алхам хэнийх нь тодорхой.

  • Хэл дамнасан хайлт — Монгол, англи, хятад аль хэлээр бичсэн ч олно. Байршлаар шүүнэ.
  • Амлахаас өмнөх харилцаа — Хоёр тал платформ дотор ярилцана. Яриаг гарын үсэг зурах баримт болгож болно.
  • Ажил болдог захиалга — Захиалга худалдагчийн процессыг эхлүүлнэ. Бусад ажлынх нь адил хуваарилагдаж, хянагдана.
  • Зөвхөн бараа биш, чадвар — Бараанаас гадна үйлчилгээ, гүйцэтгэгчийн багтаамж, модуль ч байна.
08 Архитектур

BizPro бол PostgreSQL дээр ажилладаг ASP.NET Core систем. Харилцагчийн өөрчилдөг хэсэг, бидний нийлүүлдэг хэсэг хоёр тусдаа. Тодорхойлолт, процесс, эрх нь платформын давхаргад өгөгдөл хэлбэрээр байна. Доод давхаргын хөдөлгүүр, сервисүүд байгууллага бүрд ижил.

Давхарга Юу байрлах
Клиент MVC вэб · Flutter мобайл апп · Нийтийн холбоос · AI агентад зориулсан MCP сервер
Аппликейшн сервис HTTP сервисүүд · Эрхийн шалгалт · Байгууллага тодорхойлох · Аудит бүртгэх
Платформын давхарга Өгөгдлийн тодорхойлолт · BPMN процесс, ProcessApp · Модуль ба тохируулга · Үүрэг ба эрх
Хөдөлгүүр ба хадгалалт BPMN хөдөлгүүр · Хайлт, индексжүүлэлт · PostgreSQL · Арын ажил, хуваарь
  • Технологи — PostgreSQL дээрх ASP.NET Core (ABP / ASP.NET Zero); MVC вэб; Flutter мобайл; тусдаа OpenID Connect auth сервер; AI агентад платформын чадварыг нээх MCP сервер.
  • Тохиргоо ба код — Тодорхойлолт, процесс, эрх, модулийн тохируулга нь класс биш, мөр. Өөрчлөх нь бичилт болохоос байршуулалт биш — платформ бүхэлдээ энэ зарчим дээр зохион байгуулагдсан.
  • Хадгалалтын стратеги — Уян хатан бүртгэлийн төрөл JSONB баримт болж, илэрхийллийн индекстэй. Их хэмжээний төрөл нь ижил resource API-ийн ард тусгай хүснэгт рүү шилжинэ — дуудаж буй тал өөрчлөгдөхгүй.
  • Өргөтгөх загвар — Модуль бизнесийн нэг чиглэлийг савлана. Байгууллагын тохируулга нь нийтлэг тодорхойлолтын эсрэг override болж хадгалагдана — тиймээс тохируулсан ч модуль шинэчлэлтээ авсаар байна.

Яагаад энэ чухал вэ. Талбар нэмэх, процесс өөрчлөх, модуль суулгах нь зөвхөн платформын давхаргад хамаарна — build, release, зогсолт байхгүй. Доод давхаргын шинэчлэлт таны тохируулгыг хөндөхгүй.

09 Аюулгүй байдал

BizPro нь олон байгууллагыг зэрэг хүлээн авдаг. Нэг систем, олон байгууллага. Байгууллагын хил хязгаарыг өгөгдлийн давхаргад шалгадаг — боломж бүрт тусад нь санах шаардлагагүй.

  • Multitenancy — Бүртгэл бүр аль байгууллагынх нь мэдээллийг агуулна. Асуулга өгөгдлийн давхаргад шүүгдэнэ. Хил давах нь тодорхой, бүртгэгддэг үйлдэл.
  • Өгөгдлийн тусгаарлалт — Нэг байгууллага нөгөөгийн бүртгэл, тодорхойлолт, процесс, файлыг уншиж чадахгүй. Нийтлэг тодорхойлолт нь тусдаа, санаатай тохируулга.
  • Шифрлэлт — Урсгал TLS-ээр шифрлэгдэнэ. Гадаад системийн нэвтрэх мэдээлэл нууцын санд хадгалагдана — диаграм дотор хэзээ ч байхгүй. Нууц үг хэшлэгдэнэ.
  • Нэвтрэлт — Тусдаа auth сервер дээр OpenID Connect. Хоёр хүчин зүйл, утсаар нэвтрэх, сошиал нэвтрэлт, сешн хяналт. Токен богино хугацаатай, цуцлагдана.
  • Эрх — Сервис бүр шаардагдах эрхээ зарлана. Хүн юу харах — үнэ харах эсэх ч — түүний үүргээс шалтгаална, аль хуудас нээснээс биш.
  • Аудит ба түүх — Бүртгэлийн хувилбар, процессын дахин үзүүлэлт, даалгаврын хариуцлага хадгалагдана. Хэн юуг хэзээ хийснийг дараа нь хариулж болно.
  • Стандартад нийцсэн — Процесс нь ISO/IEC 19510 (BPMN 2.0) стандартаар гүйцэтгэгдэнэ. Платформ нь мөрдөгдөх, нийцлийг эрхэмлэсэн үйл ажиллагаанд зориулагдсан.
  • Нөөцлөлт ба сэргээлт — PostgreSQL, хуваарьт нөөцлөлт, цаг хугацааны цэг рүү сэргээх боломж. Өөрөө байршуулсан бол энэ бүхэн харилцагчийн хяналтад.
  • Байгууллагын хил — Хязгаарлалт нь асуулга тус бүрд биш, өгөгдлийн давхаргад хэрэгжинэ. Тиймээс шүүхээ мартсан боломж мэдээлэл алдагдуулахгүй. Хил давахад тодорхой, аудитлагдсан зам шаардана.
  • Эрхийн загвар — Сервис бүр дээр зарласан эрх, сервер тал дээр шалгагдана. Клиент дээр нуух нь зөвхөн харагдац — UI юу харуулснаас үл хамааран API дуудлагыг татгалзана.
  • Нууц мэдээлэл — Гадаад системийн нэвтрэх мэдээлэл нууцын санд (HashiCorp Vault дэмжигдсэн) хадгалагдаж, интеграцын алхмаас нэрээр дуудагдана. Процессын тодорхойлолт, экспортод хэзээ ч гарахгүй.
  • Дотогш дуудлага — Төлбөр, түншийн буцах дуудлагыг үйлдэл хийхээсээ өмнө баталгаажуулна. Үйлчилгээ үзүүлэгч гарын үсэг зурдаггүй бол платформ өөрийн буцах хаягаа гарын үсэглэнэ.
  • Гэрчилгээний байдал — ISO гэрчилгээ эзэмшдэггүй, мэдэгдэхгүй. ISO/IEC 19510 нь хөдөлгүүрийн гүйцэтгэдэг BPMN 2.0 тэмдэглэгээнд хамаарна. Хараат бус эмзэг байдлын үнэлгээ болон white-box нэвтрэлтийн шалгалт (2024 оны 1–2 сар) асуудал илрүүлээгүй; тайланг хүсэлтээр өгнө.

BizPro-д хараат бус нэвтрэлтийн шалгалт хийгдсэн бөгөөд асуудал илрээгүй болно.

Бүрэлдэхүүн Юу болох
Шалгасан Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Б. Баянмөнх (хараат бус)
Шалгасан хугацаа 2024.01.06 – 2024.02.28
Хамрах хүрээ BizPro платформ: эмзэг байдлын үнэлгээ болон эх кодын түвшний нэвтрэлтийн шалгалт
Аргачлал Эмзэг байдлын үнэлгээ (vulnerability assessment); эх кодыг нээлттэй үзэж хийсэн нэвтрэлтийн шалгалт (white-box penetration test)
Захиалагчаас өгсөн мэдээлэл Тест орчин ба түүний нэвтрэх эрх, холбогдох эх код
Илэрсэн асуудал Байхгүй
Тайлан Хүсэлтээр өгнө

Тайлбар. Стандартын тухай. BizPro-ийн процессын хөдөлгүүр нь BPMN 2.0 буюу ISO/IEC 19510 стандартаар тодорхойлсон процессын загварчлалын тэмдэглэгээ, зарчмуудыг ашигладаг. Ингэснээр бизнес процессийг нийтлэг, ойлгомжтой хэлбэрээр загварчилж, диаграмыг шууд гүйцэтгэгдэх процесс болгон ашиглах боломжтой.

10 Хэмжээ ба групп компани

Ихэнх программ нэг компанийг тооцдог. Том байгууллага нэг компани биш — олон компанийн бүрдэл. Тус бүр өөрийн салбар, дүрэм, тайлантай. Гэхдээ хамтдаа ажиллах ёстой.

  • Олон байгууллага, нэг систем — Охин компани бүр өөрийн өгөгдөл, хэрэглэгч, эрх, тохиргоотой. Групп нэг систем ажиллуулж, нэг удаа шинэчилнэ.
  • Салбарын мод — Байгууллагын дотор салбар, хэлтэс, обьектын мод. Өгөгдөл, даалгавар, тайланг аль ч түвшинд хязгаарлаж болно.
  • Хэрэгтэй газар нь нийтлэг — Тодорхойлолт, модуль нь группын хэмжээнд нийтлэг, хэсэг гишүүдэд хуваалцсан, эсвэл нэгд л хамаарах байж болно.
  • Компани хоорондын ажил — Группын хоёр гишүүн — эсвэл хамааралгүй хоёр бизнес — нэг BPMN процесс ажиллуулна. Тал бүр өөрийн хүрээнд. Excel илгээх шаардлагагүй.
  • Нэгтгэсэн тайлан — Бүртгэл бүр байгууллага, салбараа авч явдаг тул ижил тайлан салбар, компани, группын түвшинд хариулна.
  • Өгөгдөл өсөхөд — Их хэмжээний бүртгэл тусгай хүснэгт рүү шилжинэ. Ашиглаж буй дэлгэц, процесс өөрчлөгдөхгүй.
  • Бүтэц — Нэг систем, олон байгууллага; байгууллага бүрийн дотор салбар, хэлтэс, обьектын мод. Бүртгэл хоёуланг нь авч явдаг тул хязгаарлалт, нэгтгэсэн тайланд тусдаа загвар хэрэггүй.
  • Тодорхойлолтын хамрах хүрээ — Тодорхойлолт нь платформын хэмжээнд нийтлэг, нэрлэсэн байгууллагуудад хуваалцсан, эсвэл нэгд хамаарах байж болно — групп процессоо стандартчлахад ашигладаг механизм.
  • Байгууллага хоорондын гүйцэтгэл — Нэг BPMN хамтын ажиллагаа өөр өөр байгууллагад оролцогчтой байж болно; тал бүр зөвхөн өөрийн замаа харна. Энэ бол хөдөлгүүрийн уугуул зан төлөв, синхрончлолын давхарга биш.
  • Өсөх зам — Индекс, хүснэгт рүү шилжүүлэлт, арын боловсруулалт нь бүртгэлийн төрөл тус бүрээр тохируулагдана. Нэг хэсгийн ачаалал бусдыг дахин зохион байгуулахыг шаардахгүй.
11 Хэрхэн авах ба хостинг

Зам Юу хамрах
Бүртгүүлээд ашиглах Бүртгүүлж, модулиа сонгоод ажиллаж эхэлнэ. — bizpro.mn дээр байгууллагаа бүртгүүлж, өөрөө тохируулна; Ажилдаа тохирох модулиа суулгаж, талбар, маягт, процессоо тааруулна; Модуль, багцаар үнэлнэ. Туршиж үзэх үнэгүй багц бий; Хамгийн хурдан зам — тэр өдөртөө ашиглаж эхэлнэ
Захиалгаар хийлгэх Шаардлагаа өгвөл бид платформ дээр хөгжүүлнэ. — Шаардлагын судалгаа, процессын загварчлалыг танай хүмүүстэй хамт хийнэ; Захиалгат модуль, процесс, интеграц, тайланг тааруулж бүтээнэ; Ижил платформ дээр байршина — бусадтайгаа хамт шинэчлэгдэнэ; Зөвхөн танай салбарт байдаг, бэлэн шийдэлгүй ажилд тохирно
Эх кодыг авч өөрөө хөгжүүлэх Кодыг авч, дотооддоо хөгжүүлж, мэдлэгээ үлдээнэ. — Эх код, хөгжүүлэгчийн баримт бичиг, платформын ур чадварын сан; Танай баг сурах хугацаанд бид зөвлөгөө, кодын хяналт өгнө; Танай хөгжүүлэгчид бидэнтэй ижил хэв маягаар өргөтгөнө — салангид хуулбар үүсэхгүй; Өөрийн IT хэлтэстэй, урт хугацааны төлөвлөгөөтэй байгууллагад тохирно

Хэрхэн авахаас үл хамааран систем, өгөгдөл хаана байхыг та сонгоно.

Сонголт Юу гэсэн үг
bizpro.mn дээр SaaS байдлаар Аппликейшн, өгөгдлийн санг бид ажиллуулна. Та бүртгүүлж, тохируулж, ашиглана. Шинэчлэлт автоматаар ирнэ.
Апп бидэнд, өгөгдөл танд Аппликейшн bizpro.mn дээр, өгөгдөл нь танай мэдэлд байгаа өгөгдлийн санд. Өгөгдлөө өөрсдөө барих шаардлагатай, гэхдээ сервер ажиллуулах хүсэлгүй байгууллагад.
Бүгд танай дэд бүтэц дээр Аппликейшн, өгөгдлийн сан, файл бүгд танай сервер эсвэл хувийн үүлэн дээр, танай сүлжээний дотор. Шинэчлэлт, нөөцлөлт, хандалт бүгд танай хяналтад.
12 Боломжуудын матриц

Бодит боломжууд, мөр тус бүрд нэг. Эдгээр нь ирээдүйн төлөвлөгөө биш, өнөөдөр бүтээгдэхүүнд байгаа зүйлс.

Бүрэлдэхүүн Юуг хамрах
Динамик бизнес өгөгдөл Бүртгэлийн төрөл, талбар, маягт, шалгалтыг ажиллах явцад тодорхойлно; нэг тодорхойлолт вэб, мобайл, жагсаалт, хайлт, тайланг зэрэг тэжээнэ.
BPMN 2.0 хөдөлгүүр ISO/IEC 19510 стандарт BPMN-ийг гүйцэтгэнэ: хүний даалгавар, сервис таск, таймер, салаа, алдаа, хувилбартай процесс.
ProcessApp Процессыг маягт, дэлгэцтэй нь хамт савлаж ажиллуулдаг аппликейшн — тохиолдол бүр өөрийн түүхтэй.
AppModule Бүтэн бизнесийн чиглэл — өгөгдөл, процесс, эрх, дэлгэц, мобайл — байгууллага тус бүрд суулгагдана.
Байгууллагаар тохируулах Нэмэлт талбар, өөрийн маягт, өөрчилсөн урсгал нь тохируулга болж бүртгэгддэг тул модуль шинэчлэлтээ авсан хэвээр байна.
Маркетплэйс Нийтлэх, олон хэлээр хайх, платформ доторх чат, хоёр талд жинхэнэ процесс эхлүүлдэг захиалга.
Байгууллага хоорондын процесс Өөр өөр байгууллагын оролцогчидтой нэг BPMN хамтын ажиллагаа — тал бүр өөрийн хил дотроо.
Интеграц ба коннектор Гадагш API алхам, баталгаажсан дотогш дуудлага, дахин ашиглагдах коннектор, төхөөрөмжийн урсгал (GPS, RFID, сканнер).
AI хөгжүүлэлт Тодорхойлолт, маягт, процесс, дэлгэцийг ноороглодог дотоод туслах — хүн хянаж байж хэрэгжинэ.
MCP сервер Платформын чадварууд гадаад AI агентуудад хэрэгсэл болж нээгдэнэ — ижил эрхийн загварын дор.
Онтологи ба модулийн agent Concept Contract модуль бүрийн бүртгэлд утга, хамаарал, нэр томьёо өгнө; Host дээр тохируулсан модуль бүрийн нэртэй agent тэдгээрийг утгаар нь уншиж, хүн батлах зүйлийг санал болгоно.
Аудит ба түүх Бүртгэлийн хувилбар, процессын дахин үзүүлэлт, даалгаврын түвшний хариуцлага, хадгалагдсан зөвшөөрөл.
Вэб + мобайл Платформын маягтыг эх хэлбэрээр зурдаг Flutter аппууд — офлайн дараалал, давхар илгээлтийн хамгаалалттай.
13 Хөгжүүлэгчийн гадаргуу

Платформ дээр бүтээх нь ямар харагддаг вэ. Доорх жишээнүүд хэлбэрийг нь харуулах зорилготой, хуулж буулгах API лавлагаа биш — гэхдээ тус бүр нь бүтээгдэхүүн дэх бодит механизмд тохирно.

Бүртгэлийн төрөл бол өгөгдөл. Түүнийг тодорхойлох нь схемийн миграц биш, нэг баримт — маягт, жагсаалт, хайлт, мобайл зурагдалт бүгд үүнээс урган гарна:
json
{
  "key": "srv_request",
  "name": "Service request",
  "fields": [
    { "key": "requester",     "type": "user",      "required": true },
    { "key": "site",          "type": "reference", "to": "srv_site" },
    { "key": "priority",      "type": "select",    "options": ["low", "normal", "high"] },
    { "key": "warrantyUntil", "type": "date" }
  ]
}
Диаграм бол өөрөө хэрэгжүүлэлт. Зурсан зүйл стандарт BPMN XML болж хадгалагдаад яг тэр хэвээрээ гүйцэтгэгдэнэ — дээрх хөдөлгөөнт үзүүлбэрийн зурдаг яг тэр процесс:
xml
<bpmn:process id="order_qpay" isExecutable="true">
  <bpmn:startEvent       id="start" />
  <bpmn:userTask         id="order"     name="Order" />
  <bpmn:serviceTask      id="pay"       name="QPay payment" />
  <bpmn:exclusiveGateway id="paid"      name="Paid?" />
  <bpmn:endEvent         id="received"  name="Order received" />
  <bpmn:endEvent         id="cancelled" name="Order cancelled" />
  <bpmn:sequenceFlow sourceRef="paid" targetRef="received"  name="yes" />
  <bpmn:sequenceFlow sourceRef="paid" targetRef="cancelled" name="no" />
</bpmn:process>
Бүгдэд нэг API гадаргуу. Аппликейшн сервис бүр нэг ижил хэв маягаар HTTP дээр нээгдэнэ — вэб, мобайл апп, AI агентууд бүгд ижил эрхийн дор ижил endpoint-уудыг дууддаг:
http
POST /api/services/app/<AppService>/<Method>
Authorization: Bearer <token>

{ "resource": "srv_request",
  "filter":   "priority == 'high'",
  "sorting":  "creationTime DESC" }

Энэ гурван хэлбэр бүгд тодорхой бөгөөд стандарт учраас AI агент үүсгэж чадна, хүн уншиж чадна, платформ ажиллуулахаасаа өмнө шалгаж чадна.

14 Хүн + AI хамтын ажиллагаа

AI код бичсэн бол түүнийг хянахын тулд код унших хэрэгтэй болдог. Харин бизнесээ сайн мэддэг менежер, үйл ажиллагааны ажилтан заавал программист байх албагүй. BizPro дээр AI-гийн бүтээсэн зүйл нь хүн ойлгох хэлбэрээр харагдана — процессын диаграм, маягт, өгөгдлийн бүтэц, эрхийн тохиргоо. Тиймээс менежер код шалгахын оронд диаграмыг хараад **«энд батлах алхам дутуу байна»**, маягтыг хараад **«энэ талбар хэрэгтэй»** гэж шууд хэлж чадна. AI хурдан бүтээнэ. **Хүн ойлгож, шалгаж, зөвшөөрнө.

  • Хүн хэлнэ — «Инженерүүд айлчлалаа бүртгэнэ. 2 цагаас дээш бол ахлагч зөвшөөрнө.»
  • AI ноорог гаргана — Бүртгэл, маягт, BPMN процесс, эрх, дэлгэц — платформын бэлэн хэв маягаас угсарна.
  • BizPro хэлбэрт оруулна — Ноорог нь жинхэнэ процесс болно. Гараар хийсэнтэй ижил дүрэм, эрхэд захирагдана.
  • Хүн хянаж, ажиллуулна — Диаграмыг уншиж, маягтыг нэг бөглөж үзээд амьд орчинд гаргана.

AI-гийн оролцоог үр бүтээлтэй болгодог нь платформын бүтэц юм. Энд ажиллаж буй AI агент аппликейшнийг мөр мөрөөр үүсгэхийн оронд платформын бэлэн үндсэн бүтээцүүдийг — тодорхойлолт, процесс, модуль, эрх — угсардаг бөгөөд түүний бүтээсэн артефакт бүр хүний уншиж болох хэлбэртэй байдаг.

  • Дахин ашиглагдах хэв маяг — Модуль, тодорхойлолт, процессын загварууд аль хэдийн байдаг тул үүсгэлт нь зохион бүтээх биш, танил хэсгүүдийг угсрах ажил болно.
  • Динамик нөөцүүд — Өгөгдлийн бүтцийг схемийн миграц, байршуулалтаар биш, платформын өөрийнх нь тодорхойлолтоор үүсгэж, өөрчилдөг.
  • Бүтэцтэй ажлын урсгал — BPMN 2.0 (ISO/IEC 19510) бол үйлдлийн тодорхой, олон улсын стандарт, машин уншдаг загвар — зорилтот урсгал шууд тунхаглагдана.
  • Дүрслэгдсэн диаграм — Үүсгэсэн логикийг диаграмаар харуулж болох тул программист бус хүн хянаж, ажиллахаас нь өмнө татгалзаж чадна.
  • Бага хоёрдмол байдал — Талбар, эрх, процессын замууд тодорхой зарлагддаг нь итгэмээр боловч буруу үр дүнгийн орон зайг нарийсгадаг.
  • Хялбар туршилт, тайлбар — Харагдах урсгал өөрийн туршилтаа зааж өгдөг: замаар нь дагаж, маягтыг бөглөж, бүртгэгдсэн түүхийг шалгана.
  • Бүтцэд зарцуулах токен бага — Платформ бүтцийг нь өгдөг учир агентын хүчин чармайлтын илүү их хэсэг бизнесийн онцлог хэсэгт зарцуулагдаж, давтагдах суурь бүтцийг дахин гаргахад бага зарцуулагдана.
15 Agent, Skill, MCP

BizPro нь машинд зориулсан хандалтыг үндсэн хэсэг болгон гаргасан: гадны AI agent Model Context Protocol (MCP) сервер рүү холбогдож, платформыг утгаар нь уншиж, санал болгож буй өөрчлөлтөө шалгаж, хүн батлахаар санал болгодог. Тусдаа процесс болж ажилладаг тул вэб аппликейшнд хүрэлгүйгээр унтраах, дахин асаах боломжтой — бүтээгдэхүүн доторх туслахуудын ашигладаг яг тэр каталогийг үйлчилнэ.

  • Холболт — HTTP дээрх Model Context Protocol. Өөрийн нэр дээр тусдаа хост болж ажиллана; өгөгдлийн сан, ажлын дараалал нь вэб аппликейшнтэй нийтлэг.
  • Нэвтрэлт — Зөвхөн bearer token — API хостын өгдөг яг тэр JWT, ижил түлхүүр, issuer, audience. Хоёр дахь нууц үгийн систем үүсэхгүй. Түлхүүргүй бол сервер асахаас татгалзана.
  • Хэн болох нь — Token-ы claim-ээс авна. Дуудлага өөрийгөө өөр tenant, өөр хэрэглэгч гэж нэрлэж болохгүй — tenantId, userId зэрэг аргументыг шууд няцаана.
  • Гэрээ — Орох, гарах схемтэй зарлагдсан tool каталог. Каталогт байхгүй нэрийг dispatcher хүлээж авахгүй, тул шинэ handler санамсаргүйгээр нээгдэхгүй; tool бүр өөрийн toolset, гадаргуу, хүн батлах шаардлагатай эсэхээ бас зарлана.
  • Мэдлэг хайх — Тусгай tool нь BizPro-гийн өөрийн skill, лавлах файл, agent-ийн үүрэг, tool каталог, модулийн заавраас хайж, хэсгээр нь буцаана. Ингэснээр agent таамаглахын оронд эхлээд яаж хийдгийг олж мэднэ.
  • Нөөц (resources) — Tool-оос гадна сервер Concept Contract (онтологи), модулийн заавар, нийтэлсэн skill, платформын каталог, JSON-LD экспортыг MCP resource болгон үйлчилнэ — agent мөр хүсэхээсээ өмнө тэр мөр юу гэсэн үг болохыг уншина.

Одоогийн каталог — 99 tool, зориулалтаар нь:

Бүлэг Зориулалт Жишээ
Discovery Юу байгаа, энэ дуудагч юуг харж болох list_app_modules, get_module_context, list_integration_connectors
Inspection Тодорхойлолт, процесс, мөр, хуудсыг унших get_process_bpmn, get_resource_definition, query_resource
Knowledge Платформын баримт, эсвэл tenant-ийн өөрийн баримтаас эшлэлтэй хариулах search_bizpro_knowledge, search_knowledge_documents
Validation Батлахаас өмнө артефакт зөв эсэхийг батлах validate_bpmn, validate_page_version
Change set Өөрчлөлтийг нэг хянагдах багц болгож бэлдэх, урьдчилан харах, хэрэглэх create_change_set, preview_change_set, apply_change_set
Semantic Утгаар нь унших: аль мөр, юу агуулдаг, юутай хамааралтай, процесс юу хийдэг semantic_resolve, semantic_search, semantic_neighbors, explain_process
Proposals Хүн батлах өөрчлөлтийг хүсэх semantic_execute, start_process
Accounting Бичигдсэн дэвтрийг унших — нягтлангийн эрх, багцаар хаалттай acc_trial_balance, acc_open_items

Tool бүр хоёр зүйлийг тусад нь зарлана: юу хийдэг, буруу болбол ямар өртөгтэй. Хоёр өөр тэнхлэг, учир нь бичдэг хоёр tool огт өөр эрсдэлтэй байж болно:

  • ReadOnly — Буцаах зүйлгүй.
  • SafeWrite — Хүн батлах ёстой зүйл бичнэ.
  • PrivilegedWrite — Бодит төлөв, эсвэл нэг tenant-аас гадуурх төлөвийг хөдөлгөнө.
  • Destructive — Амархан сэргээгдэхгүй зүйлийг устгана, дарж бичнэ.
  • HostOnly — Tenant-ийн сессээс хэзээ ч хүрэхгүй.
  • Confirmation — Хоёулангаас нь тусдаа зарлагдана: санал болгодог tool өөрөө юу ч бичихгүй — өөрчлөлт зөвхөн хүн хөтчөөс батлахад л болно — харин PrivilegedWrite ба түүнээс дээш түвшний, батлалгүй tool-ыг dispatcher татгалзана.

Tool-оос гадна платформ өөрийн бичсэн мэдлэгтэй: системийн нэг талбар тус бүрийг заасан 17 skill, тэдгээрээс алийг нь заавал уншихыг нэрлэсэн 14 agent үүрэг. Шинэ инженер уншдаг яг тэр материал. Хоёр үүрэг зөвлөмж биш, заавал: нягтлан бодох бүртгэл, аудит, tenant тусгаарлалтад хүрвэл compliance үүрэг; эрх, tenant хамрах хүрээнд хүрвэл security reviewer.

  • Бүтэц — Үндсэн архитектур, dynamic entity ба resource, BPMN хөдөлгүүр, AppModule хөгжүүлэлт, tenant тус бүрийн тохируулга.
  • Хил хязгаар — Эрх ба аюулгүй байдал, tenant хоорондын хамтын ажиллагаа — буруу хариулт нь алдаа биш, зөрчил болох хоёр талбар.
  • Гадаргуу — MVC хуудас, Flutter апп, SQL ба PostgreSQL, тест.
  • Бичгийн үр дүн — Хөгжүүлэгчийн баримт, хэрэглэгчийн гарын авлага, ажиллаж буй tenant-ийн асуудал оношлох.

Agent юу хийж чадахгүй — журмаар биш, бүтцээрээ:

  • Платформын мөрийг шууд бичих. Бүх өөрчлөлт change set, эсвэл хүн батлах санал.
  • Өөрийн ажлаа батлах. Батлах, зөвшөөрөх нь хөтчийн үйлдэл — agent-ийн tool-д байхгүй, API дээр батлах endpoint байхгүй.
  • Асууж буй хүний хуудсан дээр нээж чадахгүй ойлголтыг унших. Семантик уншилт ойлголт бүрээр, tenant бүрээр зөвшөөрөгдөж, аудитлагдана.
  • Өөр tenant, өөр хэрэглэгчээр нэрлэгдэх. Хэн болох нь token-оос ирнэ.
  • Каталогт байхгүй tool, эсвэл tenant сессээс host-only tool дуудах.
  • Платформын өөрийн сангуудыг ерөнхий resource API-аар унших — тэдгээр түлхүүр унших, бичих аль алинд нь хаалттай.
  • Нууц утга харах. Коннекторын metadata нээлттэй, нууц утга нь үгүй.

Agent-ыг холбох:

1. API хостоос JWT авна — REST API-гийн хүлээн авдаг яг тэр token.
2. MCP клиентээ тэр token-той MCP сервер рүү чиглүүлнэ.
3. get_system_version дуудаж протоколын хувилбар, tool тоог батална; мөр юу гэсэн үг болохыг bizpro://ontology-оос уншина.
4. Эхлээд get_module_context — id, key, модулийн код таамаглахгүй, эндээс авна.
5. Бичихээсээ өмнө унших: semantic_resolve, дараа нь semantic_describe ба search_bizpro_knowledge.
6. Шалгаад санал болгоно — бүтцэд change set, өгөгдөлд semantic_execute эсвэл start_process — хүнд батлуулахаар өгнө.

Үндсэн таамаглал нь: agent чадвартай ч алдаж болно. Тиймээс хэрэгтэй зүйлийг олоход амархан, аюултай зүйлийг хүрэхийн аргагүй болгож, санал бодит болж хувирах цорын ганц цэгт хүнийг тавьсан.

16 Туслах хэрхэн бүтсэн бэ.

BizPro-гийн AI-тай холбоотой бүх зүйл — тохиргооны туслахууд, модулийн agent-ууд, дэмжлэгийн чат, гадны agent-д зориулсан MCP сервер — нэг л стек дээр ажилладаг. Зургаан давхарга, тус бүр нэг л үүрэгтэй, хэн нь ч нөгөөгийнхөө ажлыг авдаггүй.

Давхарга Юу байрлах
Онтологи — Утга — модулийн зохиогчийн бичдэг зүйл Модуль бүрт нэг Concept Contract (module.yaml) · Ойлголт, шинж, хамаарал, үйлдэл · mn / en нэр томьёо, schema.org зэрэгцүүлэлт · Платформын каталогт хөрвүүлэгдэж, JSON-LD болж экспортлогдоно
Семантик давхарга — Утгаар нь унших semantic_resolve · describe · search · semantic_neighbors — хамаарлаар алхах · explain_process — диаграмыг алхам алхмаар · Уншилт бүр тухайн хүний эрх, tenant-аар хязгаарлагдана
Мэдлэг — Туслах юуг эшлэж болох Skill ба agent-ийн үүрэг (.ai/) · Модулийн заавар · Tenant-ийн өөрийн баримт бичиг · Холимог хайлт: бүтэн текст + trigram + вектор, эрэмбэ нэгтгэл, дугаарласан эшлэл
Модулийн agent — Хэн ярьж байгаа нь AppModule бүрт нэг нэртэй agent, Host дээр тохируулна · Persona, хэл, toolset, skill · Tenant бүр өөрөөр нэрлэж болно · Чиглүүлсэн тохиргооны жор — өгөгдөл хэлбэрээр
Үйлдэл — Хүн батлах санал Agent санал болгоно: журналын ноорог, данс, процесс эхлүүлэх, мөр · Хүн Pending AI actions хуудсанд батална — зөвхөн хөтчөөс · Давтагдахгүй, хугацаатай, нэг correlation id-аар аудитлагдана · Approve, apply, rollback ямар ч agent-д хүрэхгүй
Гадаргуу — Нэг каталог, гурван хаалга Гадны agent-д зориулсан MCP сервер · Бүтээгдэхүүн доторх дэмжлэгийн чат, модулийн туслахууд · Хөгжүүлэгчийн чат · Ижил tool, ижил эрхийн шалгалт, ижил аудит
  • Онтологи утгыг, DynamicEntity төлвийг, BPMN гүйцэтгэлийг захирна. — MCP чадварыг ил гаргана, skill журмыг захирна, модель тайлбарлаж, нийлүүлнэ. Нэг ч давхарга нөгөөгийнхөө ажлыг хийдэггүй — буруу хариулт буруу бичилт болохоос үүгээр л сэргийлнэ.
  • Ямар ч agent бизнесийн өгөгдөл бичдэггүй. — Өөрчлөлт бүр хүн батлах санал эсвэл change set. Батлах нь API-гүй, зөвхөн хөтчийн үйлдэл — тиймээс agent-ийн барьж буй token өөрийнх нь ажлыг батлаж чадахгүй.
  • Хэн болох нь хэзээ ч аргумент биш. — Tenant, хэрэглэгч сессээс ирнэ. Tool өөрийгөө ямар tenant-ийн өмнөөс ажиллахаа нэрлэж чадахгүй, семантик уншилт бүр асууж буй хүний хүрээнд — хуудсан дээр нээж чадах яг тэр мөрүүдэд хязгаарлагдана.
  • Эхний хэрэглэгч нь бидний өөрийн нягтлан бодох бүртгэл. — Нягтлан бодох бүртгэлийн тохиргооны туслах Excel-ээс дансны төлөвлөгөө уншиж, стандарт төлөвлөгөөтэй зэрэгцүүлж, эхний үлдэгдэл, бичилтийн тохиргоог санал болгоно — карт бүрийг хүн батална. Зочид буудлын модуль хөдөлгүүрт буудлын код байхгүйгээр жороосоо tenant-аа бүрэн тохируулдаг.

Дээрх давхарга бүр өнөөдөр бүтээгдэхүүнд тестийнхээ хамт байгаа — төлөвлөгөөнд биш. Зураг төслийг платформын хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд үе шат бүрээр баримтжуулсан.

17 Архитектурын давуу тал

Чадварын хураангуй

  • Тохируулж болох бизнес өгөгдөл — тодорхойлолт, талбар, маягт, шалгалтыг ажиллах явцад өөрчилнө.
  • Процессын автоматжуулалт — BPMN 2.0 загварыг хүний даалгавар, системийн дуудлага, таймер, салаа, алдааны боловсруулалттайгаар гүйцэтгэнэ.
  • Байгууллага хоорондын ажлын урсгал — нэгээс олон байгууллагын оролцогчтой нэг процесс.
  • Аудитлагдах чанар — бүртгэлийн хувилбар, процессын түүх, даалгаврын түвшний хариуцлага, хадгалагдсан зөвшөөрөл.
  • Модульчилсан хөгжүүлэлт — AppModule-ыг салгаж хуулбарлахгүйгээр байгууллага тус бүрд суулгаж тохируулна.
  • Гадаад интеграц — гадагш API дуудлага, баталгаажуулсан дотогш буцах дуудлага, дахин ашиглагдах коннектор, төхөөрөмжийн урсгал.
  • Мобайл дэмжлэг — платформын тодорхойлсон маягтыг эх хэлбэрээр зурах, офлайн бүртгэл, сканнер, медиа, байршил.
  • Маркетплэйсийн өргөтгөл — нийтлэх, олох, байгууллага хоорондын захиалга, модулийн түгээлт.

Архитектурын үр дагавар

  • Өөрчлөлт бол тохиргоо: бизнесийн ихэнх өөрчлөлт байршуулалт шаарддаггүй.
  • Нэг тодорхойлолт олон гадаргууг тэжээнэ: вэб маягт, мобайл маягт, жагсаалт, шүүлтүүр, хайлт, тайлан бүтцийн хувьд өөрөө нийцтэй үлдэнэ.
  • Загвар нь өөрөө хэрэгжүүлэлт: BPMN диаграм өөрийн тайлбарлаж буй үйлдлээсээ хазайж чадахгүй.
  • Салгалгүйгээр тохируулах: байгууллагын тохируулгууд нь хуваалцсан модулийг шинэчлэлт хүлээн авсан хэвээр байлгана.
  • Программист бус хүн хянаж чадна: артефактууд нь диаграм, маягт, эрхийн тохиргоо байдаг.
  • Байгууллагын тусгаарлалт нь боломж бүр тусад нь санах ёстой зүйл биш, платформын шинж чанар.
18 Засаглал ба аюулгүй байдал

Түүхийг ажилтай нь хамт бүртгэнэ. Бүртгэл хувилбараа, процесс явсан замаа хадгална. Дэлгэц эрхээр зөвшөөрөгдсөнийг л харуулна. Ингэснээр систем нотлох баримт болно.

  • Аудитын мөр — Өөрчлөлт хийсэн хүн, цагтайгаа хадгалагдана. Өмнөх төлөвийг шууд харуулна.
  • Төлөв харагдана — Ажил хаана хүрснийг систем өөрөө барина. Тусад нь Excel хөтлөх шаардлагагүй.
  • Даалгавар мөрдөгдөнө — Хэнд оногдсон, хэн дуусгасан, хэр удаан хүлээснийг бүртгэнэ.
  • Процессын түүх — Дууссан процессыг алхам алхмаар эргүүлж харна. Сонгоогүй салааг ч.
  • Дэлгэц биш, эрх — Нэг дэлгэц дээрх хоёр хүнд өөр мэдээлэл харагдана — жишээ нь үнэ. Хоёр дахь дэлгэц хийхгүйгээр.
  • Байгууллагууд тусгаарлагдсан — Байгууллага бүрийн өгөгдөл өөрийнх нь хүрээнд хязгаарлагдана. Хил давах нь тодорхой, бүртгэгддэг үйлдэл.

BizPro нь аюулгүй байдал, засаглалыг харгалзан зохиогдсон: эрх, байгууллагын тусгаарлалт, хадгалагдсан түүх, бүртгэгдсэн зөвшөөрөл. Тайлбар: BPMN 2.0 нь ISO/IEC 19510 стандарт гэдэг нь тухайн тэмдэглэгээнд хамаарна. BizPro өөрөө ISO гэрчилгээтэй гэж бид мэдэгдэхгүй — гэрчилгээг зөвхөн эрх бүхий байгууллага олгоно.

19 Хэрэглээний тохиолдол
  • Борлуулалт ба харилцагчийн удирдлага — Боломж, харилцагч, үнийн санал. Дараа нь хүргэх процесс руу шилжүүлнэ.
  • Батлах ба дотоод хүсэлт — Чөлөө, худалдан авалт, эрх, зардал. Дүрмээр чиглүүлж, утсан дээр батална.
  • Засвар үйлчилгээ — Хүсэлтээс хуваарьт ажил, гүйцэтгэсэн ажлын карт хүртэл. Гүйцэтгэгчийн ажлыг оруулаад.
  • Бараа материал ба RFID — Салбар дамнасан нөөц, гар терминалаар тооллого, пайз бүрийг тусад нь мөрдөнө.
  • Хүргэлт ба логистик — Ачаа, рейс, хүлээлгэн өгөлт, GPS хяналт. Хүлээн авагч бүртгэлгүйгээр дагана.
  • Баримт бичиг ба архив — Баримтын бүртгэл, ангилал, хадгалах хугацаа, хайлт.
  • Үл хөдлөх ба СӨХ — Барилга, орон сууц, оршин суугч, төлбөр, өдөр тутмын хүсэлт.
  • Танд л байдаг тэр зүйл — Зөвхөн танай салбарт байдаг учраас хэн ч бэлнээр зардаггүй процесс. Excel яг тэнд байдаг.
20 BizPro дээр бүтээгдсэн системүүд

Бид бодит төслүүдээс сурч, платформоо тасралтгүй сайжруулдаг.

Систем Юу хийдэг
УСУГ Хяналт, шалгалт, мониторингийн систем — Талбайн шалгалт, бүртгэл, хяналт, тайланг нэг урсгалд оруулсан систем.
Mobicom (Single Tenant) Сайтын удирдлагын систем — Сүлжээний сайт төлөвлөхөөс ашиглалтад орох хүртэлх бүх алхмыг нэг системээр удирдана.
CU · Operation Portal (Multi Tenant) Санал хүсэлтээс шийдвэрлэлт хүртэл — Салбараас ирэх санал, гомдол, аюулын мэдээллийг ажил болгон хуваарилж, гүйцэтгэл хүртэл дагана. Дуудлагын төвийн CallPro-той холбогдсон.
CU · Vendor Portal (Single Tenant) Нийлүүлэгчийн бүх процессыг нэг дор — Нийлүүлэгч өөрөө бүртгүүлж, бүтээгдэхүүнээ санал болгож, гэрээ байгуулж, нийлүүлэлт, тооцоогоо нэг порталаар хөтөлнө.
Chipmo (Multi Tenant) RFID-д суурилсан жижиглэн худалдаа — Бараа бүрийн пайзыг тус тусад нь мөрддөг тул нөөц, тооллого, салбар хоорондын шилжүүлэг, борлуулалт бүгд бодит хөдөлгөөн дээр тулгуурлана.
Chipmo Asset Management RFID-д суурилсан хөрөнгийн удирдлага — Ижил пайзны механизмыг хөрөнгө дээр ашиглана: хөрөнгө бүр өөрийн пайзтай, хаана байгаа, ямар төлөвтэй, хэний хариуцлагад байгаа нь уншилт бүрээр шинэчлэгдэнэ.
JapanTire RFID-д суурилсан дугуйн захиалга ба хүргэлт — Онлайн захиалгаас эхлээд агуулахын пайзны хөдөлгөөн, хүргэлт хүртэл нэг урсгалаар. Chipmo модулийн онлайн борлуулалтын суваг дээр ажиллана.
Remicon Бетон захиалга, хүргэлт, GPS хяналт — Захиалгаас үйлдвэр, машин, хүргэлт хүртэл нэг процесс. Flespi GPS-ийн өгөгдлөөр машины байршлаас хүргэлтийн төлөв автоматаар өөрчлөгдөнө.
ХҮН Нам (Single Tenant) Нийгмийн харилцааны платформ — Гишүүдийн уулзалт, үйл ажиллагаа, судалгаа, сургалт, бүлгүүдийг нэг апп дотор холбосон.
Холбоод Гишүүнчлэл ба community management — Олон гишүүнтэй байгууллагын гишүүнчлэл, бүлэг, үйл ажиллагаа, мэдээллийг нэг системд удирдана. ХҮН Намтай ижил суурин дээр.
RentPay Түрээсийн зар ба түрээслэгчийн төлбөрийн чадвар — Байрны зар, түрээслэгч, байрны эзний талыг нэг платформд барина. Түрээслэгчийн төлбөрийн чадварыг НДШ болон дансны хуулгаар баталгаажуулж, хамтран түрээслэгч нэмж болно.
AutoBox Тээврийн нэгдсэн систем — Автотээврийн үндэсний төвийн цахим систем. Иргэн, аж ахуйн нэгж нэг удаа бүртгүүлээд ачаа, зорчигч, жуулчин тээврийн хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг авах, тээврээ зохион байгуулах, хил нэвтрэх дараалалд бүртгүүлэх, тасалбар захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх зэрэг үйлчилгээг нэг цонхоор авна.
BeLogic AI Business Assistant — Бизнесийн ярианаас санал, үнийн санал, зөвшөөрөл, баримт, дараагийн ажлыг үүсгэдэг AI туслах.
21 Интеграц

BizPro-ийн процесс дотор гаднын системийг шууд холбож болно. Нэг удаагийн холболтыг дараа нь олон процесс дахин ашиглана.

  • Бусад систем рүү хандах — ERP, санхүү, татвар, банк, түншийн систем рүү хандана. Нэвтрэх мэдээлэл диаграм дотор биш, төвлөрсөн газар.
  • Үйл явдал ба буцах дуудлага — Өөр систем мэдэгдэхэд хүлээж байсан процесс үргэлжилнэ. Буцах дуудлагыг эхлээд баталгаажуулна.
  • Дахин ашиглагдах коннектор — Түгээмэл интеграцууд бэлэн. Бүтээхийн оронд тохируулна.
  • Төхөөрөмж ба өгөгдлийн урсгал — GPS, сканнер, гар терминал шууд бүртгэл рүү мэдээлнэ. Төлөв өөрөө ч өөрчлөгдөнө.
Суваг Хэнтэй холбогддог
SMS Unitel · SkyTel · Mobicom · G-Mobile · Twilio — Процессоос SMS илгээх, мэдэгдэл хүргэх. Unitel, SkyTel шууд холболттой; бусад дотоодын сүлжээ нэгтгэгч гарцаар; олон улсад Twilio.
Дуудлагын төв CallPro — Дуудлага, операторын ажил, хэрэглэгчийн хүсэлтийг процесстой холбоно. CU-гийн Operation Portal дээр ажиллаж байна.
Төлбөр QPay · PayPal · Stripe — Төлбөр үүсгэх, төлөв шалгах, процессоо цааш үргэлжлүүлэх.
Корпорэйт банк ХААН Банк · Голомт Банк — Хуулга авах, гүйлгээ тулгах; банкны боломж дэмжвэл гүйлгээ хийх.
Монголын төрийн системүүд e-Mongolia · DAN · ХУР · XYP · e-Barimt 2.0 — Төрийн лавлагаа, иргэний нэвтрэлт, татварын баримтыг бизнес процесстой холбоно. Иргэн e-Mongolia-гийн DAN-аар нэвтэрнэ, ХУР-аас лавлагаа авна, e-Barimt-аар татварын баримт үүснэ.
IoT ба төхөөрөмж RFID уншигч · RFID Принтер · Ухаалаг хаалга · GPS · Flespi · Wialon · SmartGPS · болон бусад — Төхөөрөмж процесс руу шууд мэдээлнэ. Уншсан пайз, хэвлэсэн шошго, машины байршил нь дараагийн алхмыг өөрөө хөдөлгөнө — хүн гараар дахин бүртгэх шаардлагагүй.
22 Хөгжүүлэлтийн дараагийн үе

Гурван чиглэл дээр идэвхтэй ажиллаж байна.

  • AI Accounting — AI-д суурилсан нягтлан бодох бүртгэлийн модуль — Гүйлгээ, баримт, журнал, тайлангийн ажлыг процесс болон AI-тай холбоно. Мөрдөлт болон аудитын мөрийг архитектурын үндсэн хэсэг болгож байна.
  • Logistics — Компани хооронд үргэлжилдэг логистикийн процесс — Захиалга, агуулах, тээвэр, хүргэлт, баримтыг оролцогч байгууллагуудын хооронд холбоно.
  • PMS — Цаг хугацаанд суурилсан property management — Өрөө, байр, талбай зэрэг нөөцийн сул чөлөө, захиалга, үйлчилгээ, төлбөрийг процессоор удирдана.

Нэг байгууллагын бизнес процесс дараагийн байгууллагын процессыг шууд үргэлжлүүлдэг орчин.

  • Захиалга нэг байгууллагад дуусахгүй.
  • Нийлүүлэгч рүү очно. Тэндээс логистик руу. Төлбөр банк руу. Баримт татварын систем рүү.
  • BizPro энэ бүхнийг тусдаа application-ууд биш, хоорондоо үргэлжилдэг бизнес процесс гэж хардаг.
23 Дүгнэлт

Үзэл баримтлалын уялдаа

Динамик бизнес өгөгдөл  ->  уян хатан бизнесийн бүтцийг тодорхойлно
BPMN 2.0 процесс        ->  тэр бүтцүүд дээрх үйлдлийг тодорхойлно
AppModule               ->  өгөгдөл + процесс + эрх + дэлгэцийг чадвар болгон савлана
Маркетплэйс             ->  чадварыг түгээж, байгууллагуудыг холбоно
Вэб + Мобайл            ->  ижил тодорхойлолтыг ширээ болон талбарт хүргэнэ
Хүн                     ->  зорилгыг тодорхойлж, хянаж, шийдэж, хариуцна
AI                      ->  тэр бүтцийн дотор үүсгэлт, сайжруулалтыг хурдасгана

BizPro бол Хүн + AI-д зориулсан бага кодын бизнесийн үйлдлийн систем. Динамик бизнес өгөгдөл бүтцийг өөрчилж болдог болгоно, BPMN 2.0 үйлдлийг тодорхой бөгөөд гүйцэтгэгдэхүйц болгоно, AppModule чадварыг дахин ашиглагдахуйц болгоно, маркетплэйс түүнийг байгууллага хооронд хуваалцахуйц болгоно. Дөрвүүлээ ажиллах явцдаа харагдаж байдаг учир хүн системийн үйлдлийг хянаж чадна — AI бүтцийг зохион бүтээхийн оронд аль хэдийн байгаа бүтцийн дээр өргөтгөж чадна.