Хяналт, шалгалт, мониторингийн систем
Талбайн шалгалт, бүртгэл, хяналт, тайланг нэг урсгалд оруулсан систем.
Бизнес үйлдлийн систем.
Уян хатан өгөгдөл.
Процессд суурилсан.
AI Дэмжлэг
Аюулгүй байдал
Таны бизнесийн процесс — Таны бизнесийн философи.
Юуг бүртгэхээ өөрөө тодорхойлно
Ажил хэрхэн явахыг зурна
Хэн шийдэх, юуг AI хурдасгах
Вэб, гар утас, интеграц
Нэг платформ. Олон төрлийн бизнес.
Бизнесээ бэлэн программын хүрээнд багтаах шаардлагагүй. БизПро дээр бизнестээ тохирсон системээ угсар. Бизнесийн процесс өөрчлөгдөхөд диаграмаа дахин зурхад болно, хуучин нь өөрчлөгдвөл систем дагаад өөрчлөгдөнө. Таны бизнес өсөн дэвжихэд түүний өөрчлөлттэй хамт хөгждөг платформ юм.
Яагаад хамтдаа вэ. Уян хатан өгөгдөл дангаараа байвал бүтэц нь замбараагүй болж болно. Процессын хөдөлгүүр дангаараа байвал удирдах өгөгдөл, ажиллах орчин дутна. Харин BizPro эдгээрийг нэгтгэснээр компани процессоо тасралтгүй сайжруулж, ERP, санхүү, төхөөрөмж зэрэг дотоод системүүдээ нэг урсгалд холбон, цаашлаад маркетплэйсээр түншүүдтэйгээ холбогдон тэлэх боломжтой.
Үйл ажиллагаандаа зориулан зурсан процесс, бодитоор явагдаж буй процесс хоёр ихэвчлэн өөр байдаг. BizPro-д энэ хоёр нэг зүйл.
Бизнесийн логикийг хэдэн мянган мөр кодоор нуухын оронд BPMN 2.0 процессоор дүрслэнэ.
Хэн хийх, ямар нөхцөлөөр дараагийн алхам руу орох, ямар систем дуудах, ямар мэдээлэл үүсгэхийг процесс өөрөө удирдана. Зурсан диаграмын ард өөр хэрэгжүүлэлт байхгүй — хөдөлгүүр яг түүгээр ажиллана.
Процессоо хараад ойлгоно. Өөрчилбөл юу өөрчлөгдөхийг бас харна.

Нэг өгүүлбэр ажилладаг процесс болно. Даалгаврыг бичихэд эдитор диаграмыг зурна, хөдөлгүүр ажиллуулна. Төлбөр төлөгдсөн захиалга баруун талын жагсаалтад орж ирнэ.
ISO/IEC 19510. Дотоод хэл биш учраас зурсныг чинь хэн ч, AI ч уншина.
Диаграмын ард өөр хэрэгжүүлэлт байхгүй. Тиймээс зөрөх боломжгүй.
Алхам нь хүний даалгавар, систем рүү дуудлага, таймер, эсвэл салаа байж болно.
Хэнд оногдсон, хэн хийсэн, хэзээ — явцын дунд бүртгэгдэнэ.
Нийлүүлэгчийн хийх алхам ч мөн ижил процессын хэсэг байна.
Процесс хувилбартай. Хуучнаар эхэлсэн ажил хуучин дүрмээрээ дуусна.
BPMN 2.0 Стандартын тухай. BizPro дээр бизнес процессыг BPMN 2.0 стандартаар загварчилж, түүнийг BizPro Engine бодитоор ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл диаграм нь зөвхөн зураг биш — даалгавар үүсгэх, нөхцөл шалгах, зөвшөөрөл авах, системүүдтэй холбогдох зэрэг процессын алхмуудыг хөдөлгүүр гүйцэтгэнэ. BPMN 2.0 нь ISO/IEC 19510 стандартаар тодорхойлогдсон бизнес процессын тэмдэглэгээ юм. Энэ стандарт нь BPMN-ийн загвар, тэмдэглэгээ
Бизнесийн хамгийн их өөрчлөгддөг хэсэг нь ихэвчлэн хамгийн хэцүү өөрчлөгддөг хэсэг байдаг.
Уламжлалт системд шинэ талбар нэмэхэд хүснэгт, миграц, модель, API, маягт — олон хэсэг зэрэг өөрчлөгдөх тохиолдол элбэг. BizPro дээр бизнесийн өгөгдлийн бүтцийг DynamicData тодорхойлолтоор зарлана.
Системийг бүхэлд нь дахин бичих шаардлагагүй.
| Хүсэлт гаргагч | Обьект | Ач холбогдол | Баталгаат хугацаа |
|---|---|---|---|
Талбар нэмэхэд бүх газар орно. Маягт, жагсаалт, шүүлтүүр, мобайл дэлгэц, тайлан бүгд нэг тодорхойлолтыг уншдаг тул шинэ талбарыг таван газар давтаж нэмэх шаардлагагүй.
Талбар, дүрэм, шалгалтыг сонгоно. Нэг тодорхойлолтоос вэб, мобайл хоёуланд зурагдана.
Миграц, зогсолт шаардлагагүй. Хуучин бүртгэлүүд байснаараа үлдэнэ.
Нийтлэг тодорхойлолтыг нэг байгууллага өөртөө тохируулж өргөтгөж болно.
Шинэ талбар жагсаалт, шүүлтүүр, хайлт, процесс, тайланд шууд гарч ирнэ.
Төрөл, заавал бөглөх дүрэм үйлчилнэ. Өгөгдөл тайлагнахад тэнцсэн хэвээр.
Их хэмжээний болж өсвөл дэлгэц, процессоо өөрчлөхгүйгээр тусгай хадгалалт руу шилжүүлнэ.
AI хурдан бүтээнэ. Харин хамгийн хэцүү нь — зөв бүтээсэн эсэхийг хүн шалгах.
Ижил ажлыг хоёр өөр аргаар AI-д даалгаж болно. Ялгаа нь AI-д юу өгөх ёстойд байна.
Кодын хэмжээ өсөх тусам AI-д өгөх context томорно. Хариу буруу бол энэ цикл дахин давтагдана.
BizPro дээр AI бүх системийн эх кодыг дахин ойлгохын оронд шаардлагатай үед илүү жижиг, бүтэцтэй зүйлтэй ажиллаж чадна.
Том кодын санг AI руу дахин дахин өгөхийн оронд процесс болон тодорхойлолтоо өгнө.
Үүний үр дүнд token хэрэглээ болон хөгжүүлэлтийн context мэдэгдэхүйц багасах боломжтой. Энэ нь архитектураас гарах боломж — бид хэмжигдээгүй хувь хэлэхгүй.
Resource Definition
{
fields...
}
AI бага код үүсгэнэ. Шалгах зүйл ч багасна.
BizPro-ийн гол давуу тал AI биш. AI нь ажлыг хурдлуулна. Гэхдээ хүн өөрөө ч low-code хэрэгслээр хийж чадна:
AI-гаар бүтээж болно. Хүн гараараа засаж болно. Аль аль нь нэг систем дээр ажиллана.
BizPro-гийн AI-тай холбоотой бүх зүйл — тохиргооны туслахууд, модулийн agent-ууд, дэмжлэгийн чат, гадны agent-д зориулсан MCP сервер — нэг л стек дээр ажилладаг. Зургаан давхарга, тус бүр нэг л үүрэгтэй, хэн нь ч нөгөөгийнхөө ажлыг авдаггүй.
MCP чадварыг ил гаргана, skill журмыг захирна, модель тайлбарлаж, нийлүүлнэ. Нэг ч давхарга нөгөөгийнхөө ажлыг хийдэггүй — буруу хариулт буруу бичилт болохоос үүгээр л сэргийлнэ.
Өөрчлөлт бүр хүн батлах санал эсвэл change set. Батлах нь API-гүй, зөвхөн хөтчийн үйлдэл — тиймээс agent-ийн барьж буй token өөрийнх нь ажлыг батлаж чадахгүй.
Tenant, хэрэглэгч сессээс ирнэ. Tool өөрийгөө ямар tenant-ийн өмнөөс ажиллахаа нэрлэж чадахгүй, семантик уншилт бүр асууж буй хүний хүрээнд — хуудсан дээр нээж чадах яг тэр мөрүүдэд хязгаарлагдана.
Нягтлан бодох бүртгэлийн тохиргооны туслах Excel-ээс дансны төлөвлөгөө уншиж, стандарт төлөвлөгөөтэй зэрэгцүүлж, эхний үлдэгдэл, бичилтийн тохиргоог санал болгоно — карт бүрийг хүн батална. Зочид буудлын модуль хөдөлгүүрт буудлын код байхгүйгээр жороосоо tenant-аа бүрэн тохируулдаг.
Дээрх давхарга бүр өнөөдөр бүтээгдэхүүнд тестийнхээ хамт байгаа — төлөвлөгөөнд биш. Зураг төслийг платформын хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд үе шат бүрээр баримтжуулсан.
«Инженерүүд айлчлалаа бүртгэнэ. 2 цагаас дээш бол ахлагч зөвшөөрнө.»
Бүртгэл, маягт, BPMN процесс, эрх, дэлгэц — платформын бэлэн хэв маягаас угсарна.
Ноорог нь жинхэнэ процесс болно. Гараар хийсэнтэй ижил дүрэм, эрхэд захирагдана.
Диаграмыг уншиж, маягтыг нэг бөглөж үзээд амьд орчинд гаргана.
AI-гийн ноорог хүн зөвшөөрөх хүртэл хүчин төгөлдөр болохгүй.
Удаан хэсэг нь бүх хэсгийг нэг мөрөөр угсрах. Яг үүнд AI сайн.
Бэлэн модуль, загвар байгаа тул AI тэглээс биш, танил бүтээцээс угсарна.
Диаграм, маягтыг ажлаа мэддэг хүн шалгана. Зөвхөн инженер биш.
Урсгал харагдаж байгаа тул замаар нь дагаад, маягт бөглөөд, түүхийг шалгана.
Бизнесийн системд шаардлагатай суурь боломжууд BizPro дээр аль хэдийн хөгжүүлэгдсэн.
Олон байгууллага. Нэг платформ. Тусгаарлагдсан өгөгдөл.
Байгууллага, нэгж, албан тушаал, хэрэглэгчийн бүтэц.
Хэн юуг харах, хийх эрхтэйг төвлөрүүлэн удирдана.
Зөвшөөрөгдсөн админ хэрэглэгчийн орчноос асуудлыг шалгаж чадна.
Ажилтан эзгүй үед тодорхой хугацаанд ажлыг нь өөр хүнд шилжүүлнэ.
Өөрт ирсэн ажил, батлах зүйл, процессын таск нэг дор.
Хэрэглэгч, баг, процессын хүрээнд харилцах суурь.
Систем, мобайл болон бусад мэдэгдлийн сувгууд.
Систем бүтээх, тохируулахыг вэб дээр. Обьект дээр, машинд, талбай дээрх ажлыг мобайл аппаар. Хоёулаа ижил тодорхойлолтоос маягтаа зурна — нэг удаа бүтээсэн маягт хоёр газарт ажиллана.



Түүхийг ажилтай нь хамт бүртгэнэ. Бүртгэл хувилбараа, процесс явсан замаа хадгална. Дэлгэц эрхээр зөвшөөрөгдсөнийг л харуулна. Ингэснээр систем нотлох баримт болно.
Өөрчлөлт хийсэн хүн, цагтайгаа хадгалагдана. Өмнөх төлөвийг шууд харуулна.
Ажил хаана хүрснийг систем өөрөө барина. Тусад нь Excel хөтлөх шаардлагагүй.
Хэнд оногдсон, хэн дуусгасан, хэр удаан хүлээснийг бүртгэнэ.
Дууссан процессыг алхам алхмаар эргүүлж харна. Сонгоогүй салааг ч.
BizPro-д хараат бус нэвтрэлтийн шалгалт хийгдсэн бөгөөд асуудал илрээгүй болно.
| Шалгасан | Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Б. Баянмөнх (хараат бус) |
|---|---|
| Шалгасан хугацаа | 2024.01.06 – 2024.02.28 |
| Хамрах хүрээ | BizPro платформ: эмзэг байдлын үнэлгээ болон эх кодын түвшний нэвтрэлтийн шалгалт |
| Аргачлал | Эмзэг байдлын үнэлгээ (vulnerability assessment); эх кодыг нээлттэй үзэж хийсэн нэвтрэлтийн шалгалт (white-box penetration test) |
| Захиалагчаас өгсөн мэдээлэл | Тест орчин ба түүний нэвтрэх эрх, холбогдох эх код |
| Илэрсэн асуудал | Байхгүй |
| Тайлан | Хүсэлтээр өгнө |
Тайлбар. Стандартын тухай. BizPro-ийн процессын хөдөлгүүр нь BPMN 2.0 буюу ISO/IEC 19510 стандартаар тодорхойлсон процессын загварчлалын тэмдэглэгээ, зарчмуудыг ашигладаг. Ингэснээр бизнес процессийг нийтлэг, ойлгомжтой хэлбэрээр загварчилж, диаграмыг шууд гүйцэтгэгдэх процесс болгон ашиглах боломжтой.
BizPro бол PostgreSQL дээр ажилладаг ASP.NET Core систем. Харилцагчийн өөрчилдөг хэсэг, бидний нийлүүлдэг хэсэг хоёр тусдаа. Тодорхойлолт, процесс, эрх нь платформын давхаргад өгөгдөл хэлбэрээр байна. Доод давхаргын хөдөлгүүр, сервисүүд байгууллага бүрд ижил.
Яагаад энэ чухал вэ. Талбар нэмэх, процесс өөрчлөх, модуль суулгах нь зөвхөн платформын давхаргад хамаарна — build, release, зогсолт байхгүй. Доод давхаргын шинэчлэлт таны тохируулгыг хөндөхгүй.
BizPro нь олон байгууллагыг зэрэг хүлээн авдаг. Нэг систем, олон байгууллага. Байгууллагын хил хязгаарыг өгөгдлийн давхаргад шалгадаг — боломж бүрт тусад нь санах шаардлагагүй.
Бүртгэл бүр аль байгууллагынх нь мэдээллийг агуулна. Асуулга өгөгдлийн давхаргад шүүгдэнэ. Хил давах нь тодорхой, бүртгэгддэг үйлдэл.
Нэг байгууллага нөгөөгийн бүртгэл, тодорхойлолт, процесс, файлыг уншиж чадахгүй. Нийтлэг тодорхойлолт нь тусдаа, санаатай тохируулга.
Урсгал TLS-ээр шифрлэгдэнэ. Гадаад системийн нэвтрэх мэдээлэл нууцын санд хадгалагдана — диаграм дотор хэзээ ч байхгүй. Нууц үг хэшлэгдэнэ.
Тусдаа auth сервер дээр OpenID Connect. Хоёр хүчин зүйл, утсаар нэвтрэх, сошиал нэвтрэлт, сешн хяналт. Токен богино хугацаатай, цуцлагдана.
Сервис бүр шаардагдах эрхээ зарлана. Хүн юу харах — үнэ харах эсэх ч — түүний үүргээс шалтгаална, аль хуудас нээснээс биш.
Бүртгэлийн хувилбар, процессын дахин үзүүлэлт, даалгаврын хариуцлага хадгалагдана. Хэн юуг хэзээ хийснийг дараа нь хариулж болно.
Процесс нь ISO/IEC 19510 (BPMN 2.0) стандартаар гүйцэтгэгдэнэ. Платформ нь мөрдөгдөх, нийцлийг эрхэмлэсэн үйл ажиллагаанд зориулагдсан.
PostgreSQL, хуваарьт нөөцлөлт, цаг хугацааны цэг рүү сэргээх боломж. Өөрөө байршуулсан бол энэ бүхэн харилцагчийн хяналтад.
Ихэнх программ нэг компанийг тооцдог. Том байгууллага нэг компани биш — олон компанийн бүрдэл. Тус бүр өөрийн салбар, дүрэм, тайлантай. Гэхдээ хамтдаа ажиллах ёстой.
Охин компани бүр өөрийн өгөгдөл, хэрэглэгч, эрх, тохиргоотой. Групп нэг систем ажиллуулж, нэг удаа шинэчилнэ.
Байгууллагын дотор салбар, хэлтэс, обьектын мод. Өгөгдөл, даалгавар, тайланг аль ч түвшинд хязгаарлаж болно.
Тодорхойлолт, модуль нь группын хэмжээнд нийтлэг, хэсэг гишүүдэд хуваалцсан, эсвэл нэгд л хамаарах байж болно.
Группын хоёр гишүүн — эсвэл хамааралгүй хоёр бизнес — нэг BPMN процесс ажиллуулна. Тал бүр өөрийн хүрээнд. Excel илгээх шаардлагагүй.
Бүртгэл бүр байгууллага, салбараа авч явдаг тул ижил тайлан салбар, компани, группын түвшинд хариулна.
Их хэмжээний бүртгэл тусгай хүснэгт рүү шилжинэ. Ашиглаж буй дэлгэц, процесс өөрчлөгдөхгүй.
Апп нь Flutter — Android, iOS нэг кодоос. Бүх BizPro апп нэг ижил компонентын сантай.
Form.io renderer бэлэн болсон: платформ дээр тодорхойлсон маягт апп дээр эх виджетээр зурагдана. Вэб хуудас боосон зүйл биш.
RFID гар терминал, тасралтгүй скан, арын байршил зэрэг төхөөрөмж шаардсан хэсгийг native хийж, ижил сервистэй ажиллуулж болно.
Сүлжээгүй үед утсан дээр хадгалагдаж, холбоо сэргэхэд илгээгдэнэ. Давхар илгээхээс хамгаална.
Код уншуулах, зураг авах, байршил тэмдэглэх, гарын үсэг зурах.
Батлах хүсэлт, даалгавар утсанд ирнэ. Процесс хэн нэгнийг компьютер нээхийг гурав хоног хүлээхгүй.
Таб, өнгө, лого, ямар модуль харагдах нь тохиргоо. Цаашид энгийн Flutter код — шинэ дэлгэц, шинэ урсгал, бүтэн салбарын апп ч хийж болно.
Бизнес хайх, чатлах, захиалах, дараа нь тэр захиалгын ажлыг гүйцэтгэх — маркет, чат, процесс, даалгавар нэг апп, нэг өгөгдөл дээр.
BizPro-ийн процесс дотор гаднын системийг шууд холбож болно. Нэг удаагийн холболтыг дараа нь олон процесс дахин ашиглана.
ERP, санхүү, татвар, банк, түншийн систем рүү хандана. Нэвтрэх мэдээлэл диаграм дотор биш, төвлөрсөн газар.
Өөр систем мэдэгдэхэд хүлээж байсан процесс үргэлжилнэ. Буцах дуудлагыг эхлээд баталгаажуулна.
Түгээмэл интеграцууд бэлэн. Бүтээхийн оронд тохируулна.
GPS, сканнер, гар терминал шууд бүртгэл рүү мэдээлнэ. Төлөв өөрөө ч өөрчлөгдөнө.
Процессоос SMS илгээх, мэдэгдэл хүргэх. Unitel, SkyTel шууд холболттой; бусад дотоодын сүлжээ нэгтгэгч гарцаар; олон улсад Twilio.
G-Mobile
Twilio
Дуудлага, операторын ажил, хэрэглэгчийн хүсэлтийг процесстой холбоно. CU-гийн Operation Portal дээр ажиллаж байна.
Төлбөр үүсгэх, төлөв шалгах, процессоо цааш үргэлжлүүлэх.
Хуулга авах, гүйлгээ тулгах; банкны боломж дэмжвэл гүйлгээ хийх.
Төрийн лавлагаа, иргэний нэвтрэлт, татварын баримтыг бизнес процесстой холбоно. Иргэн e-Mongolia-гийн DAN-аар нэвтэрнэ, ХУР-аас лавлагаа авна, e-Barimt-аар татварын баримт үүснэ.
Төхөөрөмж процесс руу шууд мэдээлнэ. Уншсан пайз, хэвлэсэн шошго, машины байршил нь дараагийн алхмыг өөрөө хөдөлгөнө — хүн гараар дахин бүртгэх шаардлагагүй.
Бид бодит төслүүдээс сурч, платформоо тасралтгүй сайжруулдаг.
Талбайн шалгалт, бүртгэл, хяналт, тайланг нэг урсгалд оруулсан систем.
Single Tenant
Сүлжээний сайт төлөвлөхөөс ашиглалтад орох хүртэлх бүх алхмыг нэг системээр удирдана.
Салбараас ирэх санал, гомдол, аюулын мэдээллийг ажил болгон хуваарилж, гүйцэтгэл хүртэл дагана. Дуудлагын төвийн CallPro-той холбогдсон.
Нийлүүлэгч өөрөө бүртгүүлж, бүтээгдэхүүнээ санал болгож, гэрээ байгуулж, нийлүүлэлт, тооцоогоо нэг порталаар хөтөлнө.




Бараа бүрийн пайзыг тус тусад нь мөрддөг тул нөөц, тооллого, салбар хоорондын шилжүүлэг, борлуулалт бүгд бодит хөдөлгөөн дээр тулгуурлана.
Ижил пайзны механизмыг хөрөнгө дээр ашиглана: хөрөнгө бүр өөрийн пайзтай, хаана байгаа, ямар төлөвтэй, хэний хариуцлагад байгаа нь уншилт бүрээр шинэчлэгдэнэ.
Онлайн захиалгаас эхлээд агуулахын пайзны хөдөлгөөн, хүргэлт хүртэл нэг урсгалаар. Chipmo модулийн онлайн борлуулалтын суваг дээр ажиллана.
Захиалгаас үйлдвэр, машин, хүргэлт хүртэл нэг процесс. Flespi GPS-ийн өгөгдлөөр машины байршлаас хүргэлтийн төлөв автоматаар өөрчлөгдөнө.
Жолооч төлөв дарах шаардлага багасна. Машины байршил өөрөө процессыг хөдөлгөнө.
Гишүүдийн уулзалт, үйл ажиллагаа, судалгаа, сургалт, бүлгүүдийг нэг апп дотор холбосон.



Олон гишүүнтэй байгууллагын гишүүнчлэл, бүлэг, үйл ажиллагаа, мэдээллийг нэг системд удирдана. ХҮН Намтай ижил суурин дээр.
Байрны зар, түрээслэгч, байрны эзний талыг нэг платформд барина. Түрээслэгчийн төлбөрийн чадварыг НДШ болон дансны хуулгаар баталгаажуулж, хамтран түрээслэгч нэмж болно.
Автотээврийн үндэсний төвийн цахим систем. Иргэн, аж ахуйн нэгж нэг удаа бүртгүүлээд ачаа, зорчигч, жуулчин тээврийн хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг авах, тээврээ зохион байгуулах, хил нэвтрэх дараалалд бүртгүүлэх, тасалбар захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх зэрэг үйлчилгээг нэг цонхоор авна.
Бизнесийн ярианаас санал, үнийн санал, зөвшөөрөл, баримт, дараагийн ажлыг үүсгэдэг AI туслах.
Нэг апп, бизнес хэрхэн ашигладаг дарааллаараа. Ес алхам.
Хувь хүн эсвэл байгууллагаар нэвтэрнэ. Утас, QR-аар нэвтрэх бас бий — талбайд ажиллаж байгаа хүн жижиг дэлгэцэн дээр нууц үг бичих шаардлагагүй.
Тохиргооны маягтын оронд яриа. Юу санал болгодгоо өөрийн үгээр хэл — зочид буудал, өрөөний төрөл, үнэ. AI зөвхөн дутуу зүйлээ асууна.
Хадгалахаас өмнө профайлыг харна: тайлбар, өрөөний төрөл, үнэ, маркетын түлхүүр үг, бүр ямар зураг авах нь хүртэл.
Хадгалаад нийтэлнэ. Ард нь жинхэнэ тохиргоо үүснэ — компанийн профайл, өрөөний төрөл, үнийн төлөвлөгөө бүхий Rooms & Spaces (PMS), сул чөлөөний хуанли.
Зар маркетэд зураг, үнэлгээ, зайтайгаа гарна. Худалдан авагч хайж шүүнэ; ойрхон үр дүн бодит зайгаар эрэмбэлэгдэнэ.
Зар бүр өөрийн үйлдэлтэй. Зочид буудал өрөөний төрөл, огноо, зочдын тоог асууна; өөр бизнес огт өөр зүйл асууна — учир нь үйлдэл нь тухайн бизнесийн өөрийн тодорхойлолт, процессоос гарч байгаа.
Худалдан авагчид захиалгын жагсаалт төлөвтэйгээ харагдана. Худалдагч талд ижил захиалга өөрийн процесс дотор — дахин бичих и-мэйл биш, ажиллаж буй урсгал.
Яриа захиалгын хажууд, захиалга нь дээр нь бэхлэгдсэн байна. Захиалгын үйл явдал чат руу бичигдэнэ, тул чат ба бүртгэл хоёр зөрөхгүй.
Ямар ч чатнаас AI хураангуй гаргах, даалгавар, захиалгын мэдээлэл ялгах, хариу бичих — эсвэл ярианд тохирсон үнийн санал, гэрээ боловсруулж, гарын үсэг зурахад бэлэн болгож өгнө.
Дээрх дэлгэцүүд тусгайлан хийгдээгүй. Хүн бизнесээ ярьж өгснөөр үүссэн тодорхойлолт, BPMN процесс, маркетын зар нь тэднийг ажиллуулж байгаа. Тиймээс ижил ес алхам зочид буудал, засвар, эмнэлэг, тээвэрт адилхан тохирно — ялгаа нь зөвхөн тохиргоо.
Ижил бүтээцүүд, өөр өөрөөр эмхлэгдсэн.
Боломж, харилцагч, үнийн санал. Дараа нь хүргэх процесс руу шилжүүлнэ.
Чөлөө, худалдан авалт, эрх, зардал. Дүрмээр чиглүүлж, утсан дээр батална.
Хүсэлтээс хуваарьт ажил, гүйцэтгэсэн ажлын карт хүртэл. Гүйцэтгэгчийн ажлыг оруулаад.
Салбар дамнасан нөөц, гар терминалаар тооллого, пайз бүрийг тусад нь мөрдөнө.
Ачаа, рейс, хүлээлгэн өгөлт, GPS хяналт. Хүлээн авагч бүртгэлгүйгээр дагана.
Баримтын бүртгэл, ангилал, хадгалах хугацаа, хайлт.
Барилга, орон сууц, оршин суугч, төлбөр, өдөр тутмын хүсэлт.
Зөвхөн танай салбарт байдаг учраас хэн ч бэлнээр зардаггүй процесс. Excel яг тэнд байдаг.
Гурван чиглэл дээр идэвхтэй ажиллаж байна.
Гүйлгээ, баримт, журнал, тайлангийн ажлыг процесс болон AI-тай холбоно. Мөрдөлт болон аудитын мөрийг архитектурын үндсэн хэсэг болгож байна.



Захиалга, агуулах, тээвэр, хүргэлт, баримтыг оролцогч байгууллагуудын хооронд холбоно.
Өрөө, байр, талбай зэрэг нөөцийн сул чөлөө, захиалга, үйлчилгээ, төлбөрийг процессоор удирдана.
Гурван зам байна. Аль нь ч ижил платформ дээр ажиллана.
Танай бизнесийн процессыг судалж BizPro дээр систем болгон хөгжүүлнэ.
Шаардлагатай тохиолдолд эх кодтой.
Танд бизнесийн санаа байна. Суурь нь аль хэдийн бэлэн.
Кодноос илүү бизнес дээрээ төвлөр.
Бэлэн модулийг захиалгаар ашиглана. Шаардлагатай бол өөрийн байгууллагын процесст тохируулна.
Тэгээс шинээр хийх шаардлагагүй.
BizPro-ийн бэлэн AppModule-уудыг шууд ашиглаж болно. Хэрэв танай бизнесийн онцлог өөр бол модулийг дахин шинээр бүтээхгүйгээр хэрэгцээндээ тааруулан хялбархан тохируулна.
Ажил, обьект, баг, хуваарь. Талбарын хэсэг нь гар утсан дээр.
Харилцагч, боломж, яриа. Захиалга биелүүлэх процесстой холбогдсон.
Хүсэлт, хуваарилалт, түүх, тоног төхөөрөмж. Гүйцэтгэгчийн ажлыг оруулаад.
Нөөц, салбар, хөдөлгөөн, тооллого. Пайзалсан барааг гар терминалаар уншина.
Нэхэмжлэх, тооцоо, тайлант үе, дэвтэр. Аудитын шаарддаг түүхтэй.
Чөлөө, худалдан авалт, эрх, зардал. Гол нь маягт биш, чиглүүлэлт ба бүртгэл.
Баримтын бүртгэл, ангилал, хадгалах хугацаа. Бүхэл сан дотор хайна.
Ачаа, рейс, машин, чиглэл, хүлээлгэн өгөлт. GPS хяналт, нийтийн холбоостой.
Модуль бол эхлэлийн цэг. Талбар нэмж, маягт өөрчилж, урсгалаа заслаа ч модулийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн авна. Өөрчлөлт нь салангид хуулбар биш, тохируулга болж бүртгэгддэг.
Хэрхэн авахаас үл хамааран систем, өгөгдөл хаана байхыг та сонгоно.
Аппликейшн, өгөгдлийн санг бид ажиллуулна. Та бүртгүүлж, тохируулж, ашиглана. Шинэчлэлт автоматаар ирнэ.
Аппликейшн bizpro.mn дээр, өгөгдөл нь танай мэдэлд байгаа өгөгдлийн санд. Өгөгдлөө өөрсдөө барих шаардлагатай, гэхдээ сервер ажиллуулах хүсэлгүй байгууллагад.
Аппликейшн, өгөгдлийн сан, файл бүгд танай сервер эсвэл хувийн үүлэн дээр, танай сүлжээний дотор. Шинэчлэлт, нөөцлөлт, хандалт бүгд танай хяналтад.
Өнөөдөр бизнесүүд API-гаар системээ холбодог.
BizPro-ийн дараагийн алхам бол зөвхөн API холбох биш.
Нэг байгууллагын бизнес процесс дараагийн байгууллагын процессыг шууд үргэлжлүүлдэг орчин.
Байгууллага бараа, үйлчилгээ, багтаамжаа нийтэлнэ. Бусад нь олж, асууж, захиална. Зарын сайтаас ялгарах нь захиалгын дараа: захиалга хоёр талд зэрэг ажилладаг нэг процесс болно. Тохирсон BPMN диаграм нь протоколын үүрэг гүйцэтгэнэ — аль алхам хэнийх нь тодорхой.
Монгол, англи, хятад аль хэлээр бичсэн ч олно. Байршлаар шүүнэ.
Хоёр тал платформ дотор ярилцана. Яриаг гарын үсэг зурах баримт болгож болно.
Захиалга худалдагчийн процессыг эхлүүлнэ. Бусад ажлынх нь адил хуваарилагдаж, хянагдана.
Бараанаас гадна үйлчилгээ, гүйцэтгэгчийн багтаамж, модуль ч байна.
Захиалга нэг байгууллагад дуусахгүй.
Нийлүүлэгч рүү очно. Тэндээс логистик руу. Төлбөр банк руу. Баримт татварын систем рүү.
BizPro энэ бүхнийг тусдаа application-ууд биш, хоорондоо үргэлжилдэг бизнес процесс гэж хардаг.
Захиалга, биелүүлэлт хоёр ихэвчлэн хоёр систем, олон и-мэйл байдаг. Энд хоёр оролцогчтой нэг процесс. Тал бүр өөрийн алхмаа өөрийн эрхээр хийнэ, нөгөөгийнхөө дотоод өгөгдлийг харахгүй. Ажил дахин бичихгүйгээр шилжинэ.
Програмд суурилсан бизнесээс
процессод суурилсан бизнес рүү.
Процессоо бүтээ. Бизнесээ ажиллуул.
Build the process. Run the business.
Уян хатан систем үүсгэж, ажлаа автоматжуулж, Хүн + AI-тай хамт өс.
AI туслах нь бүртгэлтэй хэрэглэгчдэд хариулдаг. Үнэгүй бүртгүүлээд BizPro-гийн талаар юуг ч асууж болно — модуль хэрхэн ажилладаг, үнэ хэд болох, шилжилтээ яаж хийх.
Таны асуулт бидэнд ирсэн — бид эргэж холбогдоно.
Платформ, түүний бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн уялдааг бүтэцлэн тайлбарлав. Техникийн уншигч эсвэл AI хурдан уншихаар бичигдсэн.
BizPro бол олон байгууллагыг зэрэг хүлээн авдаг бизнесийн үйлдлийн систем. Байгууллага бүртгэлийн бүтцээ тодорхойлж, процессоо BPMN 2.0 (ISO/IEC 19510) стандартаар загварчилж, модуль суулгаж, системээ вэб болон мобайл дээр ажиллуулна. Ялгарах онцлог: системийн бүтэц — тодорхойлолт, диаграм, эрх — эх код руу шингэдэггүй, ажиллах явцдаа харагдаж, засагдана. Энэ нь хүний хяналт, AI-гийн оролцоо хоёрыг боломжтой болгодог.
Үндсэн зорилго
Хэнд зориулагдсан
Компани процессоо тасралтгүй сайжруулж байж өсдөг.
| Бүрэлдэхүүн | Юу болох |
|---|---|
| Динамик өгөгдөл | Өгөгдлийн бүтэц нь тохиргоо |
| BPMN 2.0 процесс | ISO/IEC 19510 олон улсын стандарт |
| Модуль | Шууд ажиллуулна |
| Маркетплэйс | Бизнесүүд хоорондоо холбогдоно |
| Вэб + Мобайл | Бүхий л орчинд |
| Хүн + AI | Хүн шийднэ, AI туслана |
Систем бүтээх, тохируулахыг вэб дээр. Обьект дээр, машинд, талбай дээрх ажлыг мобайл аппаар. Хоёулаа ижил тодорхойлолтоос маягтаа зурна — нэг удаа бүтээсэн маягт хоёр газарт ажиллана.
BizPro-д бүртгэлийн бүтэц нь өөрөө системийн өгөгдөл учраас ийм өөрчлөлт бүр хөгжүүлэлтээр биш тохиргоогоор шийдэгддэг
BPMN 2.0 нь ISO/IEC 19510 олон улсын стандарт. BizPro бизнес процессоо энэ стандартаар загварчилна — эхлэл, даалгавар, салаа нөхцөл, таймер, төгсгөл бүгд диаграм дээр тодорхой харагдана. Хамгийн чухал нь, диаграм бол зөвхөн тайлбар эсвэл баримт бичиг биш. **Диаграм өөрөө хөдөлгүүрийн гүйцэтгэдэг процесс.** Тиймээс процесс өөрчлөх шаардлагатай бол код руу орох биш, диаграмаа өөрчилнө.
BizPro-ийн бэлэн AppModule-уудыг шууд ашиглаж болно. Хэрэв танай бизнесийн онцлог өөр бол модулийг дахин шинээр бүтээхгүйгээр хэрэгцээндээ тааруулан хялбархан тохируулна.
| Чиглэл | Юуг хамрах |
|---|---|
| Үйл ажиллагаа ба талбарын ажил | Ажил, обьект, баг, хуваарь. Талбарын хэсэг нь гар утсан дээр. |
| Харилцагч ба борлуулалт | Харилцагч, боломж, яриа. Захиалга биелүүлэх процесстой холбогдсон. |
| Үйлчилгээний удирдлага | Хүсэлт, хуваарилалт, түүх, тоног төхөөрөмж. Гүйцэтгэгчийн ажлыг оруулаад. |
| Бараа материал ба RFID | Нөөц, салбар, хөдөлгөөн, тооллого. Пайзалсан барааг гар терминалаар уншина. |
| Санхүү ба нягтлан бодох бүртгэл | Нэхэмжлэх, тооцоо, тайлант үе, дэвтэр. Аудитын шаарддаг түүхтэй. |
| Хүсэлт ба батлах урсгал | Чөлөө, худалдан авалт, эрх, зардал. Гол нь маягт биш, чиглүүлэлт ба бүртгэл. |
| Баримт бичиг ба архив | Баримтын бүртгэл, ангилал, хадгалах хугацаа. Бүхэл сан дотор хайна. |
| Хүргэлт ба логистик | Ачаа, рейс, машин, чиглэл, хүлээлгэн өгөлт. GPS хяналт, нийтийн холбоостой. |
Модуль бол эхлэлийн цэг. Талбар нэмж, маягт өөрчилж, урсгалаа заслаа ч модулийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн авна. Өөрчлөлт нь салангид хуулбар биш, тохируулга болж бүртгэгддэг.
Байгууллага бараа, үйлчилгээ, багтаамжаа нийтэлнэ. Бусад нь олж, асууж, захиална. Зарын сайтаас ялгарах нь захиалгын дараа: захиалга хоёр талд зэрэг ажилладаг нэг процесс болно. Тохирсон BPMN диаграм нь протоколын үүрэг гүйцэтгэнэ — аль алхам хэнийх нь тодорхой.
BizPro бол PostgreSQL дээр ажилладаг ASP.NET Core систем. Харилцагчийн өөрчилдөг хэсэг, бидний нийлүүлдэг хэсэг хоёр тусдаа. Тодорхойлолт, процесс, эрх нь платформын давхаргад өгөгдөл хэлбэрээр байна. Доод давхаргын хөдөлгүүр, сервисүүд байгууллага бүрд ижил.
| Давхарга | Юу байрлах |
|---|---|
| Клиент | MVC вэб · Flutter мобайл апп · Нийтийн холбоос · AI агентад зориулсан MCP сервер |
| Аппликейшн сервис | HTTP сервисүүд · Эрхийн шалгалт · Байгууллага тодорхойлох · Аудит бүртгэх |
| Платформын давхарга | Өгөгдлийн тодорхойлолт · BPMN процесс, ProcessApp · Модуль ба тохируулга · Үүрэг ба эрх |
| Хөдөлгүүр ба хадгалалт | BPMN хөдөлгүүр · Хайлт, индексжүүлэлт · PostgreSQL · Арын ажил, хуваарь |
Яагаад энэ чухал вэ. Талбар нэмэх, процесс өөрчлөх, модуль суулгах нь зөвхөн платформын давхаргад хамаарна — build, release, зогсолт байхгүй. Доод давхаргын шинэчлэлт таны тохируулгыг хөндөхгүй.
BizPro нь олон байгууллагыг зэрэг хүлээн авдаг. Нэг систем, олон байгууллага. Байгууллагын хил хязгаарыг өгөгдлийн давхаргад шалгадаг — боломж бүрт тусад нь санах шаардлагагүй.
BizPro-д хараат бус нэвтрэлтийн шалгалт хийгдсэн бөгөөд асуудал илрээгүй болно.
| Бүрэлдэхүүн | Юу болох |
|---|---|
| Шалгасан | Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Б. Баянмөнх (хараат бус) |
| Шалгасан хугацаа | 2024.01.06 – 2024.02.28 |
| Хамрах хүрээ | BizPro платформ: эмзэг байдлын үнэлгээ болон эх кодын түвшний нэвтрэлтийн шалгалт |
| Аргачлал | Эмзэг байдлын үнэлгээ (vulnerability assessment); эх кодыг нээлттэй үзэж хийсэн нэвтрэлтийн шалгалт (white-box penetration test) |
| Захиалагчаас өгсөн мэдээлэл | Тест орчин ба түүний нэвтрэх эрх, холбогдох эх код |
| Илэрсэн асуудал | Байхгүй |
| Тайлан | Хүсэлтээр өгнө |
Тайлбар. Стандартын тухай. BizPro-ийн процессын хөдөлгүүр нь BPMN 2.0 буюу ISO/IEC 19510 стандартаар тодорхойлсон процессын загварчлалын тэмдэглэгээ, зарчмуудыг ашигладаг. Ингэснээр бизнес процессийг нийтлэг, ойлгомжтой хэлбэрээр загварчилж, диаграмыг шууд гүйцэтгэгдэх процесс болгон ашиглах боломжтой.
Ихэнх программ нэг компанийг тооцдог. Том байгууллага нэг компани биш — олон компанийн бүрдэл. Тус бүр өөрийн салбар, дүрэм, тайлантай. Гэхдээ хамтдаа ажиллах ёстой.
| Зам | Юу хамрах |
|---|---|
| Бүртгүүлээд ашиглах | Бүртгүүлж, модулиа сонгоод ажиллаж эхэлнэ. — bizpro.mn дээр байгууллагаа бүртгүүлж, өөрөө тохируулна; Ажилдаа тохирох модулиа суулгаж, талбар, маягт, процессоо тааруулна; Модуль, багцаар үнэлнэ. Туршиж үзэх үнэгүй багц бий; Хамгийн хурдан зам — тэр өдөртөө ашиглаж эхэлнэ |
| Захиалгаар хийлгэх | Шаардлагаа өгвөл бид платформ дээр хөгжүүлнэ. — Шаардлагын судалгаа, процессын загварчлалыг танай хүмүүстэй хамт хийнэ; Захиалгат модуль, процесс, интеграц, тайланг тааруулж бүтээнэ; Ижил платформ дээр байршина — бусадтайгаа хамт шинэчлэгдэнэ; Зөвхөн танай салбарт байдаг, бэлэн шийдэлгүй ажилд тохирно |
| Эх кодыг авч өөрөө хөгжүүлэх | Кодыг авч, дотооддоо хөгжүүлж, мэдлэгээ үлдээнэ. — Эх код, хөгжүүлэгчийн баримт бичиг, платформын ур чадварын сан; Танай баг сурах хугацаанд бид зөвлөгөө, кодын хяналт өгнө; Танай хөгжүүлэгчид бидэнтэй ижил хэв маягаар өргөтгөнө — салангид хуулбар үүсэхгүй; Өөрийн IT хэлтэстэй, урт хугацааны төлөвлөгөөтэй байгууллагад тохирно |
Хэрхэн авахаас үл хамааран систем, өгөгдөл хаана байхыг та сонгоно.
| Сонголт | Юу гэсэн үг |
|---|---|
| bizpro.mn дээр SaaS байдлаар | Аппликейшн, өгөгдлийн санг бид ажиллуулна. Та бүртгүүлж, тохируулж, ашиглана. Шинэчлэлт автоматаар ирнэ. |
| Апп бидэнд, өгөгдөл танд | Аппликейшн bizpro.mn дээр, өгөгдөл нь танай мэдэлд байгаа өгөгдлийн санд. Өгөгдлөө өөрсдөө барих шаардлагатай, гэхдээ сервер ажиллуулах хүсэлгүй байгууллагад. |
| Бүгд танай дэд бүтэц дээр | Аппликейшн, өгөгдлийн сан, файл бүгд танай сервер эсвэл хувийн үүлэн дээр, танай сүлжээний дотор. Шинэчлэлт, нөөцлөлт, хандалт бүгд танай хяналтад. |
Бодит боломжууд, мөр тус бүрд нэг. Эдгээр нь ирээдүйн төлөвлөгөө биш, өнөөдөр бүтээгдэхүүнд байгаа зүйлс.
| Бүрэлдэхүүн | Юуг хамрах |
|---|---|
| Динамик бизнес өгөгдөл | Бүртгэлийн төрөл, талбар, маягт, шалгалтыг ажиллах явцад тодорхойлно; нэг тодорхойлолт вэб, мобайл, жагсаалт, хайлт, тайланг зэрэг тэжээнэ. |
| BPMN 2.0 хөдөлгүүр | ISO/IEC 19510 стандарт BPMN-ийг гүйцэтгэнэ: хүний даалгавар, сервис таск, таймер, салаа, алдаа, хувилбартай процесс. |
| ProcessApp | Процессыг маягт, дэлгэцтэй нь хамт савлаж ажиллуулдаг аппликейшн — тохиолдол бүр өөрийн түүхтэй. |
| AppModule | Бүтэн бизнесийн чиглэл — өгөгдөл, процесс, эрх, дэлгэц, мобайл — байгууллага тус бүрд суулгагдана. |
| Байгууллагаар тохируулах | Нэмэлт талбар, өөрийн маягт, өөрчилсөн урсгал нь тохируулга болж бүртгэгддэг тул модуль шинэчлэлтээ авсан хэвээр байна. |
| Маркетплэйс | Нийтлэх, олон хэлээр хайх, платформ доторх чат, хоёр талд жинхэнэ процесс эхлүүлдэг захиалга. |
| Байгууллага хоорондын процесс | Өөр өөр байгууллагын оролцогчидтой нэг BPMN хамтын ажиллагаа — тал бүр өөрийн хил дотроо. |
| Интеграц ба коннектор | Гадагш API алхам, баталгаажсан дотогш дуудлага, дахин ашиглагдах коннектор, төхөөрөмжийн урсгал (GPS, RFID, сканнер). |
| AI хөгжүүлэлт | Тодорхойлолт, маягт, процесс, дэлгэцийг ноороглодог дотоод туслах — хүн хянаж байж хэрэгжинэ. |
| MCP сервер | Платформын чадварууд гадаад AI агентуудад хэрэгсэл болж нээгдэнэ — ижил эрхийн загварын дор. |
| Онтологи ба модулийн agent | Concept Contract модуль бүрийн бүртгэлд утга, хамаарал, нэр томьёо өгнө; Host дээр тохируулсан модуль бүрийн нэртэй agent тэдгээрийг утгаар нь уншиж, хүн батлах зүйлийг санал болгоно. |
| Аудит ба түүх | Бүртгэлийн хувилбар, процессын дахин үзүүлэлт, даалгаврын түвшний хариуцлага, хадгалагдсан зөвшөөрөл. |
| Вэб + мобайл | Платформын маягтыг эх хэлбэрээр зурдаг Flutter аппууд — офлайн дараалал, давхар илгээлтийн хамгаалалттай. |
Платформ дээр бүтээх нь ямар харагддаг вэ. Доорх жишээнүүд хэлбэрийг нь харуулах зорилготой, хуулж буулгах API лавлагаа биш — гэхдээ тус бүр нь бүтээгдэхүүн дэх бодит механизмд тохирно.
{
"key": "srv_request",
"name": "Service request",
"fields": [
{ "key": "requester", "type": "user", "required": true },
{ "key": "site", "type": "reference", "to": "srv_site" },
{ "key": "priority", "type": "select", "options": ["low", "normal", "high"] },
{ "key": "warrantyUntil", "type": "date" }
]
}
<bpmn:process id="order_qpay" isExecutable="true"> <bpmn:startEvent id="start" /> <bpmn:userTask id="order" name="Order" /> <bpmn:serviceTask id="pay" name="QPay payment" /> <bpmn:exclusiveGateway id="paid" name="Paid?" /> <bpmn:endEvent id="received" name="Order received" /> <bpmn:endEvent id="cancelled" name="Order cancelled" /> <bpmn:sequenceFlow sourceRef="paid" targetRef="received" name="yes" /> <bpmn:sequenceFlow sourceRef="paid" targetRef="cancelled" name="no" /> </bpmn:process>
POST /api/services/app/<AppService>/<Method>
Authorization: Bearer <token>
{ "resource": "srv_request",
"filter": "priority == 'high'",
"sorting": "creationTime DESC" }
Энэ гурван хэлбэр бүгд тодорхой бөгөөд стандарт учраас AI агент үүсгэж чадна, хүн уншиж чадна, платформ ажиллуулахаасаа өмнө шалгаж чадна.
AI код бичсэн бол түүнийг хянахын тулд код унших хэрэгтэй болдог. Харин бизнесээ сайн мэддэг менежер, үйл ажиллагааны ажилтан заавал программист байх албагүй. BizPro дээр AI-гийн бүтээсэн зүйл нь хүн ойлгох хэлбэрээр харагдана — процессын диаграм, маягт, өгөгдлийн бүтэц, эрхийн тохиргоо. Тиймээс менежер код шалгахын оронд диаграмыг хараад **«энд батлах алхам дутуу байна»**, маягтыг хараад **«энэ талбар хэрэгтэй»** гэж шууд хэлж чадна. AI хурдан бүтээнэ. **Хүн ойлгож, шалгаж, зөвшөөрнө.
AI-гийн оролцоог үр бүтээлтэй болгодог нь платформын бүтэц юм. Энд ажиллаж буй AI агент аппликейшнийг мөр мөрөөр үүсгэхийн оронд платформын бэлэн үндсэн бүтээцүүдийг — тодорхойлолт, процесс, модуль, эрх — угсардаг бөгөөд түүний бүтээсэн артефакт бүр хүний уншиж болох хэлбэртэй байдаг.
BizPro нь машинд зориулсан хандалтыг үндсэн хэсэг болгон гаргасан: гадны AI agent Model Context Protocol (MCP) сервер рүү холбогдож, платформыг утгаар нь уншиж, санал болгож буй өөрчлөлтөө шалгаж, хүн батлахаар санал болгодог. Тусдаа процесс болж ажилладаг тул вэб аппликейшнд хүрэлгүйгээр унтраах, дахин асаах боломжтой — бүтээгдэхүүн доторх туслахуудын ашигладаг яг тэр каталогийг үйлчилнэ.
Одоогийн каталог — 99 tool, зориулалтаар нь:
| Бүлэг | Зориулалт | Жишээ |
|---|---|---|
| Discovery | Юу байгаа, энэ дуудагч юуг харж болох | list_app_modules, get_module_context, list_integration_connectors |
| Inspection | Тодорхойлолт, процесс, мөр, хуудсыг унших | get_process_bpmn, get_resource_definition, query_resource |
| Knowledge | Платформын баримт, эсвэл tenant-ийн өөрийн баримтаас эшлэлтэй хариулах | search_bizpro_knowledge, search_knowledge_documents |
| Validation | Батлахаас өмнө артефакт зөв эсэхийг батлах | validate_bpmn, validate_page_version |
| Change set | Өөрчлөлтийг нэг хянагдах багц болгож бэлдэх, урьдчилан харах, хэрэглэх | create_change_set, preview_change_set, apply_change_set |
| Semantic | Утгаар нь унших: аль мөр, юу агуулдаг, юутай хамааралтай, процесс юу хийдэг | semantic_resolve, semantic_search, semantic_neighbors, explain_process |
| Proposals | Хүн батлах өөрчлөлтийг хүсэх | semantic_execute, start_process |
| Accounting | Бичигдсэн дэвтрийг унших — нягтлангийн эрх, багцаар хаалттай | acc_trial_balance, acc_open_items |
Tool бүр хоёр зүйлийг тусад нь зарлана: юу хийдэг, буруу болбол ямар өртөгтэй. Хоёр өөр тэнхлэг, учир нь бичдэг хоёр tool огт өөр эрсдэлтэй байж болно:
Tool-оос гадна платформ өөрийн бичсэн мэдлэгтэй: системийн нэг талбар тус бүрийг заасан 17 skill, тэдгээрээс алийг нь заавал уншихыг нэрлэсэн 14 agent үүрэг. Шинэ инженер уншдаг яг тэр материал. Хоёр үүрэг зөвлөмж биш, заавал: нягтлан бодох бүртгэл, аудит, tenant тусгаарлалтад хүрвэл compliance үүрэг; эрх, tenant хамрах хүрээнд хүрвэл security reviewer.
Agent юу хийж чадахгүй — журмаар биш, бүтцээрээ:
Agent-ыг холбох:
1. API хостоос JWT авна — REST API-гийн хүлээн авдаг яг тэр token. 2. MCP клиентээ тэр token-той MCP сервер рүү чиглүүлнэ. 3. get_system_version дуудаж протоколын хувилбар, tool тоог батална; мөр юу гэсэн үг болохыг bizpro://ontology-оос уншина. 4. Эхлээд get_module_context — id, key, модулийн код таамаглахгүй, эндээс авна. 5. Бичихээсээ өмнө унших: semantic_resolve, дараа нь semantic_describe ба search_bizpro_knowledge. 6. Шалгаад санал болгоно — бүтцэд change set, өгөгдөлд semantic_execute эсвэл start_process — хүнд батлуулахаар өгнө.
Үндсэн таамаглал нь: agent чадвартай ч алдаж болно. Тиймээс хэрэгтэй зүйлийг олоход амархан, аюултай зүйлийг хүрэхийн аргагүй болгож, санал бодит болж хувирах цорын ганц цэгт хүнийг тавьсан.
BizPro-гийн AI-тай холбоотой бүх зүйл — тохиргооны туслахууд, модулийн agent-ууд, дэмжлэгийн чат, гадны agent-д зориулсан MCP сервер — нэг л стек дээр ажилладаг. Зургаан давхарга, тус бүр нэг л үүрэгтэй, хэн нь ч нөгөөгийнхөө ажлыг авдаггүй.
| Давхарга | Юу байрлах |
|---|---|
| Онтологи — Утга — модулийн зохиогчийн бичдэг зүйл | Модуль бүрт нэг Concept Contract (module.yaml) · Ойлголт, шинж, хамаарал, үйлдэл · mn / en нэр томьёо, schema.org зэрэгцүүлэлт · Платформын каталогт хөрвүүлэгдэж, JSON-LD болж экспортлогдоно |
| Семантик давхарга — Утгаар нь унших | semantic_resolve · describe · search · semantic_neighbors — хамаарлаар алхах · explain_process — диаграмыг алхам алхмаар · Уншилт бүр тухайн хүний эрх, tenant-аар хязгаарлагдана |
| Мэдлэг — Туслах юуг эшлэж болох | Skill ба agent-ийн үүрэг (.ai/) · Модулийн заавар · Tenant-ийн өөрийн баримт бичиг · Холимог хайлт: бүтэн текст + trigram + вектор, эрэмбэ нэгтгэл, дугаарласан эшлэл |
| Модулийн agent — Хэн ярьж байгаа нь | AppModule бүрт нэг нэртэй agent, Host дээр тохируулна · Persona, хэл, toolset, skill · Tenant бүр өөрөөр нэрлэж болно · Чиглүүлсэн тохиргооны жор — өгөгдөл хэлбэрээр |
| Үйлдэл — Хүн батлах санал | Agent санал болгоно: журналын ноорог, данс, процесс эхлүүлэх, мөр · Хүн Pending AI actions хуудсанд батална — зөвхөн хөтчөөс · Давтагдахгүй, хугацаатай, нэг correlation id-аар аудитлагдана · Approve, apply, rollback ямар ч agent-д хүрэхгүй |
| Гадаргуу — Нэг каталог, гурван хаалга | Гадны agent-д зориулсан MCP сервер · Бүтээгдэхүүн доторх дэмжлэгийн чат, модулийн туслахууд · Хөгжүүлэгчийн чат · Ижил tool, ижил эрхийн шалгалт, ижил аудит |
Дээрх давхарга бүр өнөөдөр бүтээгдэхүүнд тестийнхээ хамт байгаа — төлөвлөгөөнд биш. Зураг төслийг платформын хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд үе шат бүрээр баримтжуулсан.
Чадварын хураангуй
Архитектурын үр дагавар
Түүхийг ажилтай нь хамт бүртгэнэ. Бүртгэл хувилбараа, процесс явсан замаа хадгална. Дэлгэц эрхээр зөвшөөрөгдсөнийг л харуулна. Ингэснээр систем нотлох баримт болно.
BizPro нь аюулгүй байдал, засаглалыг харгалзан зохиогдсон: эрх, байгууллагын тусгаарлалт, хадгалагдсан түүх, бүртгэгдсэн зөвшөөрөл. Тайлбар: BPMN 2.0 нь ISO/IEC 19510 стандарт гэдэг нь тухайн тэмдэглэгээнд хамаарна. BizPro өөрөө ISO гэрчилгээтэй гэж бид мэдэгдэхгүй — гэрчилгээг зөвхөн эрх бүхий байгууллага олгоно.
Бид бодит төслүүдээс сурч, платформоо тасралтгүй сайжруулдаг.
| Систем | Юу хийдэг |
|---|---|
| УСУГ | Хяналт, шалгалт, мониторингийн систем — Талбайн шалгалт, бүртгэл, хяналт, тайланг нэг урсгалд оруулсан систем. |
| Mobicom (Single Tenant) | Сайтын удирдлагын систем — Сүлжээний сайт төлөвлөхөөс ашиглалтад орох хүртэлх бүх алхмыг нэг системээр удирдана. |
| CU · Operation Portal (Multi Tenant) | Санал хүсэлтээс шийдвэрлэлт хүртэл — Салбараас ирэх санал, гомдол, аюулын мэдээллийг ажил болгон хуваарилж, гүйцэтгэл хүртэл дагана. Дуудлагын төвийн CallPro-той холбогдсон. |
| CU · Vendor Portal (Single Tenant) | Нийлүүлэгчийн бүх процессыг нэг дор — Нийлүүлэгч өөрөө бүртгүүлж, бүтээгдэхүүнээ санал болгож, гэрээ байгуулж, нийлүүлэлт, тооцоогоо нэг порталаар хөтөлнө. |
| Chipmo (Multi Tenant) | RFID-д суурилсан жижиглэн худалдаа — Бараа бүрийн пайзыг тус тусад нь мөрддөг тул нөөц, тооллого, салбар хоорондын шилжүүлэг, борлуулалт бүгд бодит хөдөлгөөн дээр тулгуурлана. |
| Chipmo Asset Management | RFID-д суурилсан хөрөнгийн удирдлага — Ижил пайзны механизмыг хөрөнгө дээр ашиглана: хөрөнгө бүр өөрийн пайзтай, хаана байгаа, ямар төлөвтэй, хэний хариуцлагад байгаа нь уншилт бүрээр шинэчлэгдэнэ. |
| JapanTire | RFID-д суурилсан дугуйн захиалга ба хүргэлт — Онлайн захиалгаас эхлээд агуулахын пайзны хөдөлгөөн, хүргэлт хүртэл нэг урсгалаар. Chipmo модулийн онлайн борлуулалтын суваг дээр ажиллана. |
| Remicon | Бетон захиалга, хүргэлт, GPS хяналт — Захиалгаас үйлдвэр, машин, хүргэлт хүртэл нэг процесс. Flespi GPS-ийн өгөгдлөөр машины байршлаас хүргэлтийн төлөв автоматаар өөрчлөгдөнө. |
| ХҮН Нам (Single Tenant) | Нийгмийн харилцааны платформ — Гишүүдийн уулзалт, үйл ажиллагаа, судалгаа, сургалт, бүлгүүдийг нэг апп дотор холбосон. |
| Холбоод | Гишүүнчлэл ба community management — Олон гишүүнтэй байгууллагын гишүүнчлэл, бүлэг, үйл ажиллагаа, мэдээллийг нэг системд удирдана. ХҮН Намтай ижил суурин дээр. |
| RentPay | Түрээсийн зар ба түрээслэгчийн төлбөрийн чадвар — Байрны зар, түрээслэгч, байрны эзний талыг нэг платформд барина. Түрээслэгчийн төлбөрийн чадварыг НДШ болон дансны хуулгаар баталгаажуулж, хамтран түрээслэгч нэмж болно. |
| AutoBox | Тээврийн нэгдсэн систем — Автотээврийн үндэсний төвийн цахим систем. Иргэн, аж ахуйн нэгж нэг удаа бүртгүүлээд ачаа, зорчигч, жуулчин тээврийн хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг авах, тээврээ зохион байгуулах, хил нэвтрэх дараалалд бүртгүүлэх, тасалбар захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх зэрэг үйлчилгээг нэг цонхоор авна. |
| BeLogic | AI Business Assistant — Бизнесийн ярианаас санал, үнийн санал, зөвшөөрөл, баримт, дараагийн ажлыг үүсгэдэг AI туслах. |
BizPro-ийн процесс дотор гаднын системийг шууд холбож болно. Нэг удаагийн холболтыг дараа нь олон процесс дахин ашиглана.
| Суваг | Хэнтэй холбогддог |
|---|---|
| SMS | Unitel · SkyTel · Mobicom · G-Mobile · Twilio — Процессоос SMS илгээх, мэдэгдэл хүргэх. Unitel, SkyTel шууд холболттой; бусад дотоодын сүлжээ нэгтгэгч гарцаар; олон улсад Twilio. |
| Дуудлагын төв | CallPro — Дуудлага, операторын ажил, хэрэглэгчийн хүсэлтийг процесстой холбоно. CU-гийн Operation Portal дээр ажиллаж байна. |
| Төлбөр | QPay · PayPal · Stripe — Төлбөр үүсгэх, төлөв шалгах, процессоо цааш үргэлжлүүлэх. |
| Корпорэйт банк | ХААН Банк · Голомт Банк — Хуулга авах, гүйлгээ тулгах; банкны боломж дэмжвэл гүйлгээ хийх. |
| Монголын төрийн системүүд | e-Mongolia · DAN · ХУР · XYP · e-Barimt 2.0 — Төрийн лавлагаа, иргэний нэвтрэлт, татварын баримтыг бизнес процесстой холбоно. Иргэн e-Mongolia-гийн DAN-аар нэвтэрнэ, ХУР-аас лавлагаа авна, e-Barimt-аар татварын баримт үүснэ. |
| IoT ба төхөөрөмж | RFID уншигч · RFID Принтер · Ухаалаг хаалга · GPS · Flespi · Wialon · SmartGPS · болон бусад — Төхөөрөмж процесс руу шууд мэдээлнэ. Уншсан пайз, хэвлэсэн шошго, машины байршил нь дараагийн алхмыг өөрөө хөдөлгөнө — хүн гараар дахин бүртгэх шаардлагагүй. |
Гурван чиглэл дээр идэвхтэй ажиллаж байна.
Нэг байгууллагын бизнес процесс дараагийн байгууллагын процессыг шууд үргэлжлүүлдэг орчин.
Үзэл баримтлалын уялдаа
Динамик бизнес өгөгдөл -> уян хатан бизнесийн бүтцийг тодорхойлно BPMN 2.0 процесс -> тэр бүтцүүд дээрх үйлдлийг тодорхойлно AppModule -> өгөгдөл + процесс + эрх + дэлгэцийг чадвар болгон савлана Маркетплэйс -> чадварыг түгээж, байгууллагуудыг холбоно Вэб + Мобайл -> ижил тодорхойлолтыг ширээ болон талбарт хүргэнэ Хүн -> зорилгыг тодорхойлж, хянаж, шийдэж, хариуцна AI -> тэр бүтцийн дотор үүсгэлт, сайжруулалтыг хурдасгана
BizPro бол Хүн + AI-д зориулсан бага кодын бизнесийн үйлдлийн систем. Динамик бизнес өгөгдөл бүтцийг өөрчилж болдог болгоно, BPMN 2.0 үйлдлийг тодорхой бөгөөд гүйцэтгэгдэхүйц болгоно, AppModule чадварыг дахин ашиглагдахуйц болгоно, маркетплэйс түүнийг байгууллага хооронд хуваалцахуйц болгоно. Дөрвүүлээ ажиллах явцдаа харагдаж байдаг учир хүн системийн үйлдлийг хянаж чадна — AI бүтцийг зохион бүтээхийн оронд аль хэдийн байгаа бүтцийн дээр өргөтгөж чадна.